​Б.Бат-Эрдэнэ: Жуулчдад зориулсан платформыг 7 хэлээр нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл өглөө. Аялал жуулчлалын салбарт  хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн мэдээллийг сонссон байна. Уг асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Ойн агентлаг байгуулах байгуулах асуудлыг УИХ-аар оруулж зургадугаар сарын 3-ны өдөр албан ёсоор байгуулсан. Өнөөдөр Засгийн газрын 36-р хуралдаанаар тус тогтоолыг батлууллаа. Ингэснээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд саатаад байсан ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Ойн судалгаа хийсэн 12 албан хаагч төсвийн асуудлаас үүдэж цалингүй ажилласан. Тэдгээр хүмүүст цалинг нь олгоно.

Засгийн газраас 2023-2024 оныг “Монгол Улсад зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан нэг сая хүртэлх жуулчин авахад уг ажил томоохон дэмжлэг болох юм. Тиймээс 2024 оныг аялал жуулчлалын жил болгохтой холбогдуулан цахим платформуудыг албан ёсоор өнөөдөр олон улсад танилцуулж байна. Ингэснээр гадаад дахь төлөөллүүдэд, цахим виз авсан жуулчин бүрт Монгол Улсын Ерөнхий сайдын “Монгол Улсад тавтай морилно уу” мэндчилгээ хүргүүлнэ. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад 73 мянган жуулчин ирж, 70 сая долларын орлого оруулсан байна. Өнгөрсөн цаг хугацаанд Монгол Улс аялал жуулчлалын стратегигүй явж ирсэн. Тиймээс Монгол Улсын мэдээллийг гаднын жуулчид хайж олоход хүндрэлтэй байсан хэрэг.

Монгол Улсад аялах илэрц 2017 онд 118 сая, 2019 онд 165 сая илэрц гарч байжээ. Бид цахим платформтой болсноор албан ёсны, нэгдсэн мэдээлэл өгдөг болно. Тус платформд томоохон зохион байгуулалттай эвент болон аялал жуулчлалын баазуудыг нэгтгэнэ. Манай улсад хамгийн их жуулчин ирдэг орнууд болох Англи, Хятад, Орос, Япон, Солонгос, Испани, Монгол хэл дээр үүнийгээ нээнэ. Энэ платформуудыг хийх ажил үргэлжилж байгаа. Мөн гар утас, цахим хуудсаар нэвтрэх QR байрлуулах юм. Монгол Улсад болох бүхий л арга хэмжээнүүдийн мэдээллийг оруулахаас гадна тасалбар худалдаалах сувгийг ч холбоно. Үүндээ дөрвөн сэтгүүлийн мэдээллийг хавсаргаж байна. Сэтгүүлийн мэдээллээ хоёр сар тутамд шинэчлээд явна. Халдварын мэдээлэл зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг багцлан хүргэх зорилго тавин ажиллаж байна. Уг ажил гар утасны “VisitMongolia” аппаар гарч, бэлэн болсон. Үүний гол зорилгыг 2022 онд хамгийн багадаа 2019 онд ирсэн жуулчны 50 хувьд хүргэх юм" гэдгийг онцоллоо. Эх сурвалж: Itoim.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

DR. ADITYA

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.