АН-ын намын гишүүн Т. Нармандах: Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхийн тулд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах,Сонгуулийн тогтолцоог өөрчлөх,Улс төрийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, Улс төрийн босгыг эмэгтэйчүүд алхаж ороход тулгамддаг санхүүгийн асуудлын дэмжлэг зэрэг хэдэн чухал хүчин зүйлс бий. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд ээлтэй улс төрийн санхүүжилт бий болгох нь хамгийн чухал өөрчлөлт гэж би боддог. Орон нутгийн түвшинд ИТХ-д эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй тэр дундаа орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл тун хангалтгүй байна. Тухайлбал, аймаг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын таван  төлөөлөгч тутмын дөрөв нь эрэгтэй байна. Нийслэлийн есөн дүүргийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл аймгуудын ИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөс 2-3 дахин зөрүүтэй байна. Энэ зөрүүтэй байдал цаашид байсаар байх уу аль эсвэл бид энэ хувь хэмжээг нэмэгдүүлж зоригтой урагшлах уу гэдэг дээр өнөөдөр орон нутгийн эмэгтэйчүүд дуу нэгтэйгээр нэгдмээр байна. Бид нэгдэж чадахгүй байна. Бид өөрчлөлт хийж чадахгүй байна. Цаашид ярих бус бодит хөрсөн дээрээ өөрчлөлт хийх хэрэгтэйг сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд уриалалаа. Энэ удаагийн орон нутагт хийсэн сургалтын үр өгөөж хангалтай сайн байлаа. Сонгууль дөхсөн цаг үед болдог сургалтуудаас ангид байж чадлаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 1

  • Шинэ мэдээ