​БАНКУУД: Албан ёсны шийдвэр, мэдээлэл ирээгүй тул зээлийн 0.5-1 хувийн шимтгэлээ авна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар /ШӨХТГ/ арилжааны 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл буюу зээл судалсны шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэхийг шалгахад бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн. Ингэхдээ орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа гэж үзжээ. Иймд зөрчлийг арилгах, мөн есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. 

ШӨХТГ иргэдийг хохироосон гэж үзсэн тул арилжааны банкууд иргэдэд нөхөн олговор олгох, зээлийн гэрээнд тусгасан энэхүү шимтгэлийг өөрчлөх эсэх талаар банкуудаас тодрууллаа.

Голомт банк- Зээлийн мэргэжилтэнтэй холбогдоход удирдах албанаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс өмнөхтэй ижил зарчмаар ажиллаж байгааг хэллээ.

Хаан банк-  Тус банкны хувьд эцсийн хохирол учруулсан үгүйг шүүхийн байгууллага хариуцдаг учир шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа аж.

Худалдаа хөгжлийн банк- Тус банк нь үйлчилгээ үзүүлсний төлбөр болгож зээлдэгчээс нэг хувийн шимтгэл авч байгаа. Мөн одоогоор зээлийн шимтгэлтэй холбоотой мэдээлэл, чиглэл ирээгүй учир авсаар байна гэв.

Төрийн банк- Төрийн банкны мэдээллийн ажилтантай холбогдоход тодорхой мэдээлэлгүй байна. Гэхдээ тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлээс шимтгэл авдаггүй гэлээ.

Тээвэр хөгжлийн банк- Монголбанкнаас зээлийн шимтгэлийг буцааж олго гээгүй. Хэрэв олго гэсэн шийдвэр гаргавал олгож л таарах байх хэмээн мэдээллийн ажилтан хэлэв.

Богд банк- Тус банкны зээлийн мэргэжилтэн “Одоогоор энэ талаар мэдээлэл алга байна. Албан ёсны хууль тогтоомжоор ирээгүй байгаа. Хэрэв ирэх юм бол цахим хуудас болон веб сайтаараа дамжуулан харилцагчдадаа мэдэгдэж, шийдвэрийн дагуу шимтгэлийг буцаан олгоно. Мөн шимтгэл авахгүй байх ёстой гэж үзвэл авахгүй”  гэлээ.

Ариг банк- Албан ёсны шийдвэр гараагүй байгаа болохоор зээлийг олгохдоо шимтгэлийг авч байна. Буцааж өгөх тал дээр тодорхой мэдээлэл ирээгүй гэдгийг мэргэжилтэн хэллээ.

Ийнхүү арилжааны банкуудад тодорхой мэдээлэл ирээгүй тул үйлчилгээндээ ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр хэвийн зээлийг олгож байна. Мөн банкууд Төв банкаас чиглэл хүлээж байгаа гэх тайлбарыг хэлж байгаа учраас Монголбанкнаас тодрууллаа. Монголбанк  “Шимтгэлтэй холбоотой асуудал нь нэгд, цэвэр тухайн банкны удирдлагын эрх мэдлийн асуудал. Хоёрт, шүүхийн шийдвэр хэрхэн гарч хэрэгжүүлэхээс хамаарах байх. Төв банкаас ямар нэг үүрэг чиглэл өгөх боломжгүй. Банкуудын дотоод үйл ажиллагаа, удирдлагын шийдвэрт нөлөөлөх, оролцох нь хуулиар хориотой байдаг” гэх тайлбарыг өглөө.

Харин зээл авсан иргэд шимтгэлд төлсөн мөнгийг буцааж авах боломжтой эсэх талаар ШӨХТГ-аас “Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг нотлосон учраас иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд буцаан авах боломжтой гэж үзэж байгаа. Ер нь шүүх гэхгүйгээр банкууд торгуулийн арга хэмжээ, шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд банканд хүсэлт гаргаж шийдвэрлэх боломжтой” хэмээлээ.

Эх сурвал: Itoim.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Борооны дараах мөөг шиг ийм хариуцлагагүй байгаа нь төв банк ар өврийн хаалгаар зөвшөөрөл өгч банкны дүрмээ хянаж хэрэгжүүлэхгүй үөвшөөрөл өгсөн бол дотоод асуудал гэж хариулах нь бас л нэгхамгаалсан мөнгө угаах арга юм хариуцлага гэж ер байхгүй шүү улсын төв банк маш муу ажиллаж бгаа нь жишээ нь юм

Ахмад настан

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

SHINE OYUN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.