Шинээр эвдрэл гарсан замуудыг яаралтай засварлаж 9-р сард дуусгана

  Аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан өнөөдөр 15:00 цагт хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү удирдан явууллаа.
Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногийн үүрэг даалгаврын биелэлт, иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511 дугаарын утсанд ирсэн санал хүсэлтийн шийдвэрлэлтийг танилцуулж, Хотын захирагчийн алба, авто тээврийн төв, ХББЗА, БШУГ-ын дарга нар цаг үеийн мэдээлэл хийлээ. 
     “Шарилжгүй Эрдэнэт” аяны хүрээнд 6885 өрх зэрлэг ургамал шарилжаа хадаж цэвэрлэсэн бол 464 аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын 50м газрын 23200 м.куб шарилж, орон сууцны байшин хорооллын нийтийн эзэмшлийн талбай болон сургууль, цэцэрлэгүүдийн хашаан дахь зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэжээ. Ингэснээр нийт 163,184 м.кв талбайн зэрлэг ургамал шарилжыг цэвэрлэж устгасан байна. 
       Монгол Улсын 2023 оны төсвийн саналд Орхон аймгаас 86 төсөл арга хэмжээг тусгахаар цахим системд илгээсэн ба төсөлд техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсөвтэй, нэг маягийн зургийн холболт бүхий 21 барилга байгууламж, 64 тоног төхөөрөмж, 1 зөвлөн туслах үйлчилгээ бүхий төслүүдийн санал хүргүүлээд байна. 
       Хотын доторх авто замуудад ХЗА, МХГ болон “Орхон АЗЗА” ТӨХК хамтран үзлэг шалгалтыг хийж байна. Өнгөрсөн саруудад бороо ихээр орсонтой холбоотойгоор гэр хорооллын шороон зам, Дэнж, Эрдэнэ багийн авто замууд ихээр эвдрэл гарсан байна. Шинээр эвдрэл гарсан замуудыг яаралтай засварлаж 9-р сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.