“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, ирээдүйд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлэх шинэчлэл үндсэндээ дуусаж, хөвүүлэн баяжуулах шинэ машинуудыг ажилд залган туршиж байна. Одоогоор Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар угсралтын цех, тоног төхөөрөмж нийлүүлэгч Америкийн компанийн мэргэжилтнүүд тоног төхөөрөмжид тохируулга зүгшрүүлэлт хийж хамтран ажиллаж байна. Шинэ машинууд ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагаа сайтай, өнөө болон ирээдүйд олборлох хүдрийн шинж чанарт тохирсон дөрвөн хувилбарт технологийн уян схемээр ажиллах боломжтой. 2020 оны намраас эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орсноор өртгөө 2.5 жилд нөхнө гэж мэргэжилтнүүд тооцож байна.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ