ИТХ: 2021 оны орон нутгийн төсвийн орлого 10,7 тэрбум буюу 115 хувиар давж биелэв

Энэ сарын 15-нд аймгийн ИТХ хурал хуралдана.  Өнөөдөр ИТХ-ын зөвлөлийн тавдугаар хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэж байна.  ИТХ-ын Зөвлөл хуралдааны эхэнд аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв. 

 2021 оны  орон нутгийн төсвийн орлого 10,7 тэрбум буюу 115 хувиар  давж биелэв

Сүүлийн жилүүдэд аймгийн төсвийн гүйцэтгэл давсан орлоготой биелж ирсэн. 

  • Тухайлбал, 2017 онд 44,5 тэрбум төгрөг төлөвлөж 46,7 тэрбум төгрөг,
  • 2018 онд 44,4 тэрбум төгрөг төлөвлөж 50,1 тэрбум төгрөг,
  • 2019 онд 55,1 тэрбум төгрөг төлөвлөж 65,3 тэрбум төгрөг,
  • 2020 онд 66,7 тэрбум төгрөг төлөвлөж 72,9 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт  тус тус төвлөрүүлсэн байна. 

Өнгөрсөн оны тухайд 69.3 тэрбум төгрөг төлөвлөж 80.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж 10,7 тэрбум буюу 115 хувиар  орон нутгийн орлого давсан байна. 
16 нэр төрлийн татварын орлогоос бууны албан татвар, улсын тэмдэгтийн хураамж зэрэг орлогын албан татвар буурсан  үзүүлэлттэй гарсан нь ковидийн нөхцөл байдал мөн программ шинэчлэлт зэрэг үйл ажиллагаатай холбоотой гэх тайлбарыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тайлбарлав. Уг асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжсэн. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. ADITYA

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.