Бүх нийтээр мод тарих намрын ажил 2022 оны 10 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана

          Засаг даргын шуурхай хуралдаан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хуралдаж хуралдааныг Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд удирдан явуулсан юм. Тэрээр хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд анхаарч ажлыг эрчимжүүлэх, дулаан эрчим хүчээр хангагч байгууллагууд ажлаа сайтар зохион байгуулах, эрүүл ахуйн тухай хуулийн 7.7.5-дахь заалтыг аж ахуйн нэгж байгууллагууд ханган ажиллах талаар мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаварыг өглөө. 
          Шуурхай хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт хэлтэс, агентлагуудад өгөгдсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийн мэдээллийг танилцуулсан. Тодруулбал: 
ХЗА-наас 2022 онд авто зам сэтлэх зөвшөөрлийг 8 аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнд олгожээ. Үүнээс сэтлэсэн авто замаа нөхөөгүй 4 ААН-д 9 дүгээр сарын 26-ны дотор авто замаа нөхөх тухай албан бичгийг хүргүүлжээ. 
         Бүх нийтээр мод тарих намрын ажил 2022 оны 10 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд цахимаар, 10 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд А.Амарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд нийт 15 мод үржүүлгийн газар 1,798,456 ширхэг тарьц суулгацын нөөцтэй байна. Үүнээс MNS 6139:2010 стандартын шаардлага хангасан 362,521 ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлэх боломжтой ажээ. 
        Мөн иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511 дугаарын утсанд ирсэн санал хүсэлтийн шийдвэрлэлт, БШУГ-аас иргэдийн инновацийн санаачилгыг дэмжих “МОН ИКС ПРАЙЗ” арга хэмжээний талаар, Авто тээврийн төвөөс "Цэвэр орчин-Аюулгүй тээвэр" аян зохион байгуулах талаар, ОБГ-ын дарга хурандаа Г.Ганбаатар "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль манай аймагт зохион байгуулагдах талаар тус тус мэдээлэл хийлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.