Санхүүгээ хялбараар хөтлөх “Миний менежер” төлөвлөгч дэвтрийн нээлт боллоо

Хувийн санхүүгийн зөвлөгөө, сургалтыг зохион байгуулдаг Г.Урантуяагийн “Миний менежер” төлөвлөгч дэвтрийн нээлт боллоо. Энэхүү төлөвлөгч дэвтэр нь хувь хүний хөгжилд тулгуурласан амьдралын хүрд дасгал болон түүний  12 жилийн хугацаанд судалсан арга туршлагаас бүтжээ.

Миний менежер дэвтрийг ашигласнаар зорилгоо харж чадах, хувийн болон бизнесийн санхүүгээ ангилж бүртгэх зэрэг санхүүгийн сахилга батад суралцана.  Үүнээс гадна өдөр тутмын ажлаа төлөвлөж, үр дүнтэй ажиллах  эерэг дадал зуршлыг бүтээх олон давуу талтай юм.

“Миний менежер” дэвтрийг Орхон молл худалдааны төвийн Од номын дэлгүүрт 45 мянган төгрөгөөр худалдаалж байна.  Нээлтээс өмнө болон нээлтийн үеэр авсан бүх хүмүүстээ, санхүүгийн онлайн  дөрвөн удаагийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах бэлгийг барьж байгаа юм.

Санхүүгээ хялбараар хөтлөхийг хүсвэл бүтэн жилийн турш ашиглах, сарын орлого зарлагаа бүрэн хянах боломжтой төлөвлөгч дэвтрийг авахыг танд санал болгож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.