МСҮТ төгсөгчдийг ажилд авсан байгууллагад цалингийн дэмжлэг үзүүлнэ

"Халамжаас хөдөлмөрт" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл халамжаас хөдөлмөрт шилжих хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх талаарх төлөвлөгөөг танилцуулав.

  • Ядуурлын түвшнээс доогуур орлоготой 1,520 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан. Хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн дэмжих шаардлагатай өрхийг сонгон, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлнэ. Тэр хүнд хэрэгтэй үсчинд суудал гарган өгч сэнс, сам, будаг, хими хийх бодис зэргийг нь авч өгнө. Мөн гэр бүлийг нь хоёр жилийн хугацаанд харгалзаж, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхлүүлнэ. Амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах загвараа бий болно. 

  • Орон нутагт ажлын байр бий болгоход чиглэсэн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно. 

Тооцоо судалгааг бодитой болгож байж, сангаас санхүүжилтээ авна. Үр дүнгийн гэрээ байгуулна.

  • Ажил хайгч иргэний хувь хүний чадавхыг үнэлнэ. 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас ажил хайгч иргэнийг ажилтай болтол нь тулж ажиллана. Улсын хэмжээнд 50,000 хүнд ур чадварын үнэлгээг хийж, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргаж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. 

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгч нарт хөнгөлөлттэй, хүүгүй, барьцаагүй зээл олгоно. 

Үүнд хамрагдах иргэдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Зээлийг банкаар дамжуулан олгох бөгөөд 1,400 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгч хамрагдах боломжтой. 

  • Оролцоо төсөл хэрэгжүүлнэ.

Энэ төслөөр дамжуулж, залууст зөөлөн ур чадвар, зөв хандлага суулгах зорилготой. 5,000 хүнийг сургалтад хамруулж, 80 хувийг нь ажилтай болгоно гэж зорьсон.

  • Их, дээд сургууль, МСҮТ-ийн суралцагчидтай урьдчилан гэрээ байгуулж, төгссөний дараа нэг жилээс дээш хугацаагаар ажлын байраар хангах байгууллагад цалингийн зардлын дэмжлэг үзүүлнэ. 

Ингэснээр залуучууд ажлын байранд шууд хүрэх боломж бүрдэнэ. Мөн аж ахуйн нэгжүүдийг дэмжих боломж юм. Энэ арга хэмжээний хүрээнд 2023 онд их, дээд сургууль, МСҮТ-ийн 5500 залуусыг ажлын байранд жуулчлах боломж бүрдэж байна гэсэн үг. 

  • Хөдөлмөрийн цахим бирж ажиллуулна. 

Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил цахим болно. Ингэснээр ажилчин болон ажил олгогч дундын зуучгүйгээр, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран мэдээлэл хүлээж авах боломжтой болгоно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%