ГХУСАЗСЗ :Залилах гэмт хэргийн хохирогч болж үлдэхгүй байхыг анхаарууллаа

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн гуравдугаар хуралдаан хуралдаж Орхон аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг судалсан талаарх  мэдээлэл, “Сургуулийн цагдаа” ажиллуулах журмын шинэчилсэн төсөл, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааны танилцуулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудын үйл ажиллагааны тайлан, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлангийн талаар хэлэлцлээ.Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн газарт 4486 хэрэг бүртгэгджээ. Үүнээс  3111 нь зөрчлийн шинжтэй, 1377 гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Цар тахлын хөл хорио тавигдаж энгийн амьдралд шилжсэнтэй холбоотойгоор Орхон аймагт бүртгэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж байгааг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу хэллээ. Мөн энэ онд залилах гэмт хэрэг 294 бүртгэгдсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс  иргэд хувь хүний нууц, утасны дугаар, банкны эрхтэй холбоотой мэдээллээ үл таних этгээдэд өгөхгүй байх, өндөр дүнтэй барьцаагүй зээл олгох гэх мэт сэжигтэй саналуудад хууртахгүй байх хэрэгтэйг анхааруулж байна. Мөн иргэдэд мэдээлэл хүргэх арга хэлбэрээ өөрчлөх шаардлагатай байгааг албаны хүмүүс онцолж байлаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. ADITYA

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.