ГХУСАЗСЗ:Х.Одбаяр: сургуулийн цагдаа хийж байгаа эцэг эхчүүдэд ажлаас нь чөлөө олгодог системийг үргэлжүүлэх шаардлагатай байна

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн гуравдугаар хуралдаан хуралдаж Орхон аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг судалсан талаарх  мэдээлэл, “Сургуулийн цагдаа” ажиллуулах журмын шинэчилсэн төсөл, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааны танилцуулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудын үйл ажиллагааны тайлан, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлангийн талаар хэлэлцлээ. Мөн тус хурлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Сургуулийн цагдаа” хөтөлбөрийн ажиллах журмыг шинэчлэх төслийн талаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдээс бичгээр санал авахаар боллоо. Орхон аймгийн хэмжээнд 2022 он гарснаас хойш зам тээврийн осолд 16 хүүхэд өртсөн байна.

Тус хүүхдүүдийн дийлэнх нь сургуулийн ойр орчимдоо зам тээврийн осолд өртсөн байгаа юм. Тиймээс уг хөтөлбөрийг шинэчилж,  зөвхөн замын хөдөлгөөн, гарц, уулзвар нэвтрэх байдалд хяналт тавих бус, үе тэнгийнхний дарамт, шахалт, насанд хүрээгүй хүүхэд архи, тамхи хэрэглэх, олныг хамарсан зодоон зэрэг сургууль орчмын бүсэд  гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, эргүүл хяналт хийхийг хөтөлбөрийн шинэчилсэн төсөлд тусгажээ. Мөн сургуулийн цагдаа хийж буй эцэг эх, асран хамгаалагчийн ажлын газраас нэг өдрийн чөлөө олгох, урамшууллын системтэй байх  зэргийг тусгаж байгааг Замын цагдаагийн тасгийн дарга Х.Одбаяр онцоллоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.