Ирэх сарын 25-наас зорилтот өрхүүдэд 350 мянган төгрөгөөр түлээний мод худалдана

Энэ жил орон нутгийн төсвөөс санхүүжилтыг нь шийдвэрлэж Баян-Өндөр сумын ЗДТГ аймгийн хэмжээнд түлээ, түлшний зохиомол үнийн өсөлт, хомстол  үүсгэхгүй  байх үүднээс “Түлээ, түлш нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж бэлтгэл ажлаа хангаад  байна. 
Засаг даргын даваа гаригийн /өнөөдрийн/ шуурхай зөвлөгөөний үеэр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн  түлээ, түлш зах зээлийн үнээс хямд өртөгөөр зорилтот өрхөд нийлүүлэх төслийн явцын талаар мэдээлэл өгөв. 
      Уг ажлын хүрээнд ирэх сарын 25-наас өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн  гэх мэт  зорилтот  2600 гаруй өрхөд 350 мянган төгрөгөөр түлээний мод олгох юм. “Өнөөдрийн байдлаар 100 орчим портер  буюу 400 метр куб түлээний мод нөөцөлсөн. Багийн ажлын албаар дамжуулан 14 багаас хамрагдах айл өрхийн нэрсийг авна” гэх мэдээллийг өглөө.. 
Баян-Өндөр сумын  гэр хорооллын 14 багийн 14-15 мянган айл өрхийн жилийн түлээний модны хэрэглээ  136 мянган метр куб гэсэн тооцоолол бий.

Орон нутгийн төсвийн  800 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй  уг төслөөр  түлээний  модны 10 гаруй хувь буюу 2600 портер  машин түлээний модыг бэлтгэж, зах зээл дэх үнээс хямд үнээр иргэдэд худалдах юм. Ингэснээр түлээний модны  зохиомол үнийн хөөрөгдөл,  хомстол  үүсэхгүй гэж үзэж албаныхан үзэж  байна.  

Засаг дарга С.Батжаргал энэ үеэр  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аймаг руу орж ирэх түлээ, түлшний мод ачсан машиныг ямар нэгэн чирэгдэлгүй нэвтрүүлэхийг үүрэг болгосон. 
      Түлээ, түлш нийлүүлэх  энэхүү төсөл хэрэгжсэнээр түлээний модны үнийг тогтворжуулах, ирэх оны модны нөөцийг бий болгох, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, ирэх оны түлээний модны санхүүжилтийг “Эрдэнэт санд” төвлөрүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм.  
  Булган аймгийн ИТХ-аас Орхон аймгийн тухайн жилийн ойгоос бэлтгэх модны  хэмжээг тогтоож,  үүний хүрээнд Баян-Өндөр сум тойрсон Жаргалант, Булган аймгийн Хангал, Ингэт, Бугат, Орхон зэрэг таван  сумдтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж  түлээний модоо бэлтгэдэг.   Өнгөрсөн жил түлээний модны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлж Баян-Өндөр сумын ЗДТГ Жаргалант сум, Булган аймгийн Орхон, Бугат сумтай хамтран “Хожуул” төслийг амжилттай  хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд 6 хоногт Орхон сумаас 250, Жаргалант сумаас 250, Бугат сумаас 100 портер машин түлш бэлтгэж өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг машиныг нь 250 мянган төгрөгөөр борлуулсан билээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
1
Сэлэнгэ голд осолдсон 36 настай залууг тав дахь өдрөө хайж байна
2
А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ
3
Ц.Алтаншагай: Нийтийн мөрдөх ёстой хэм хэмжээг давж алхаж байгаа даварсан хүмүүстэй хатуу хариуцлага ярих ёстой
4
П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна
5
2024 оны I ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүдээ үдэж өглөө
6
С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон
7
Орхон аймаг : Өвлийн бэлтгэлд зориулан 11500 тн байгалийн хадлан бэлтгэнэ
8
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв
9
ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Сэтгүүл зүй бол олон нийтийн "Сайн хөрш" нь байх ёстой
10
Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 21 аймаг, нийслэл 9 дүүргээс 30 сурагч, 60 багш мэдлэгээ сорив
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%