Он дамжиж буй 12 ажлаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 ажил, Баян-Өндөр сумын нэг, бусад нь орон нутгийн санхүүжилттэй холбоотой гэв

Өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр он дамжин хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилт 2023 оны улсын төсөвт тусгагдаж  байгаа талаарх мэдээллийг ирүүлэх үүрэг даалгаврыг өгсөн.

Үүнд Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас дараах мэдээллийг ирүүлжээ. 
Он дамжиж байгаа 12 ажил байна. Үүний улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 ажил, Баян-Өндөр сумын нэг, бусад нь орон нутгийн санхүүжилтээр байна. 
2021 оноос он дамжин хэрэгжиж байгаа 19 ажлаас 8 ажил дээр комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан бол хоёр ажил дуусч захиалагчийн дүгнэлт гарчээ. Харин 9 ажил он дамжихаар байгаа аж. Он дамжих 9 ажлаас 6 ажил нэмэлт хөрөнгө болон санхүүжилт дутуу тавигдсанаас  шалтгаалжээ. 
2017-2020 онд он дамжсан 39 ажлаас 8 ажлыг бүрэн дуусгаж комисс ажиллаж хүлээн авсан  бол 13 ажлын гэрээг цуцалж шүүхээр шийдвэрүүлжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг БХБС-ын түр журмын дагуу он дамжин хэрэгжиж байгаа 10 ажлаас 6 ажил Барилга хөгжлийн төвийн магадлалын хэлтэст ажлын тоо хэмжээг батлуулан нэмэлт төсвийг батлуулсан бол түр журмын дагуу 4 ажлын нэмэлт хөрөнгө батлагдаагүй буцаагджээ. 
Үүнд.

  • 1“Жам” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Рашаант багийн сургууль нь 2021 онд ажил гүйцэтгээгүй, үнийн өсөлтөд өртөөгүй гэдэг шалтгаанаар  /2020 онд батлагдсан төсвийн хэмжээнд ажлаа гүйцэтгэж дууссан/ төсөв нэмэгдэж батлагдаагүй. 
  • 2. “Наяд констракшн” ХХК-ийн Наран багийн соёлын төв нь гүйцэтгэгч компанийг шүүхэд шилжүүлсэнтэй холбоотой үлдсэн. 
  • 3.”Немон констракшн” ХХК-ийн 928 хүүхдийн сургуулийн ажил дууссан уд нэмэлт хөрөнгийг Барилга хөгжлийн төвөөс санхүүжүүлэхийг татгалзсан. 
  • 4.”Номун дөлгөөн” ХХК-ийн Баянцагаан багт хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний ажил нь 2021 онд ажил хийгдээгүй гэсэн шалтгаанаар нэмэлт хөрөнгө батлагдах боломжгүй байсан тул мөн буцаасан гэх мэдээллийг өглөө. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.