БОАЖЯ-ын сайдын урилгаар Турк улсын соёл,аялал жуулчлалын сайд Мехмет нури эрсой Монгол улсад айлчилж байна

2023 оны эхний улиралд багтан хоёр орны аялал жуулчлалын холбоодтой хамтран нэгдсэн форум зохион байгуулах,

 Истанбул хот дахь Топкапы ордон музейд цорын ганц эх хувиараа хадгалагдаж буй “Судрын чуулган”-ыг Монгол Улсын Чингис хааны музейд залж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах,

 Хархорин хотод олон улсын зэрэглэлд бүрэн нийцсэн нисэх онгоцны буудал барихад хамтран ажиллах

 Монгол судлаачид Туркийн Ван мужид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн зуны ордны туурийг нээн илрүүлсэн нь Монгол, Туркийн соёлын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн гэдгийг онцлоод, 2023 оны 4 дүгээр сараас эхлэн МУИС, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь тус дурсгалт газарт археологийн малтлага хийх судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах

 Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлагийн (TICA)-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Хөшөө Цайдамын хөндий дэх Зүүн Түрэг улсын Билгэ хааны тахилын онгоныг археологийн хувьд бүрэн малтан судалж, 4800 орчим алт, мөнгө, үнэт чулуугаар хийсэн олдвор хэрэглэгдэхүүнийг илрүүлэн олж, сэргээн засварлан үзмэр болгосон. Дэлхийн өвд Орхоны хөндийн түүх, соёлын газрыг түшиглэн аялал жуулчлалын цогцолбор музей байгуулж, олон улсын жуулчдыг татах, Зүүн Түрэгийн үеийн түүхийг дэлхийд сурталчлах ажлуудыг хамтран хийх

 Уулзалтаар талууд Монгол нутаг дахь Түрэгийн үеийн түүх соёлын дурсгалт газрыг судлах, хамгаалах, дэлхийд түгээн сурталчилж олон улсын жуулчдыг татах, түүх, соёлын газарт түшиглэсэн бүтээн байгуулалтыг байгуулах, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар гэж тодорхойлсонтой холбогдуулан хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

 Түүнчлэн, аялал жуулчлалын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд болох Орхоны хөндийн аялал жуулчлал цогцолбор байгуулах, нисэх онгоцны буудал байгуулах, аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах, бага хуралд хамтран оролцох, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг сэдвээр санал солилцов.

 Ковид цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд байсан аялал жуулчлалын салбар Турк улсын хувьд бүрэн сэргэж, тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой онцлон тэмдэглээд, аялал жуулчлалын салбарт тэр дундаа зочид буудал, үйлчилгээний салбарт магадлан итгэмжлэлийг нэвтрүүлж, ковид цар тахлын дараах нөхцөл байдалд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангахад анхаарч ажиллаж байна гэсэн юм.

 БНТУ иргэний агаарын тээврийн “Туркиш эйрлайнс” компани дэлхийн хамгийн олон улс орон, цэгт нислэг үйлдэж байгаа төдийгүй тус компанийн нислэгээр дамжуулан гадаад улсаас Монголыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтойг тэрбээр онцлон тэмдэглэв.

 Талууд энэ удаагийн уулзалтаар Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монголын Аялал Жуулчлалын Холбоо

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.