БОЭТ: Цаашид хүүхдийн тасагт ачаалал нэмэгдвэл 300 ор нэмэлтээр дэлгэнэ

Томуу, томуу төст өвчний халдвар ихсэж байгаатай холбоотойгоор БОЭТ-ийн Хүүхдийн хүлээн авах тасаг дээр Өрхийн эмнэлгийн эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг Аймгийн засаг дарга С.Батжаргал үүрэг болгосон энэ хүрээнд нэмэлтээр эмч нар ажиллаж эхэллээ.

БОЭТ-ийн хүүхдийн тасагт өдөрт  томуугийн шинж тэмдэгтэй 150-230 орчим хүүхдүүд үзүүлж зөвлөгөө авч байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Тандалт судалгаагаар алаг цоог халдварын түвшинд байгааг онцолсон. Улирлын ханиадны  өндөр дэгдэлтийн үед дахинд 300 ор дэлгэхэд бэлдэж эхэлсэн гэдгийг БОЭТ -оос онцоллоо.

Улирал солигдох мөчид цаг агаарын байдал 10-15 хэм зөрүүтэй болж, биеийн эсэргүүцэл суларч, амархан ханиад хүрдэг. Энэ жил амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт ихтэй байгаа тул хүн бүр ханиад томуугаас урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч байна.

Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-10 удаа ханиад томуугаар өвчилдөг. Цэцэрлэг, яслид явдаг бол илүү олон өвчилдөг бөгөөд хүүхэд 6 нас хүрээд өвчлөх нь эрс цөөрдөг байна. Хайртай дотны хүнийхээ өвдсөн үед халамжаар дутаалгүй асарч тойглоорой хэмээн уриалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.