Булган аймагт бог малын мялзан өвчний тохиолдол дөрвөн сумын есөн голомтод бүртгэгдээд буй. Улмаар долоон голомтот хорио цээрийн дэглэм хэрэгжиж, хоёр голомтод хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна гэж аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Аймгийн хэмжээнд  57 өрхийн 1543 хонь, 758 ямаа мялзан өвчнөөр өвчилснөөс 343 бог мал хорогдоод байна. Баян-Агт, Бугат, Сайхан, Хутаг-Өндөр сумын 81 өрхийн 58.9 мянган малд вакцин тарьжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 6

  • Шинэ мэдээ