Аймгийн ЗДТГ-аас өрнүүлж буй “Соёлыг түгээе”, Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийтийн төв номын сангаас “Орхон аймаг дахь биет болон биет бус соёлын элементүүд, тэдгээрийн өнөө ба ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах уралдаан зарлажээ.  Орон нутаг дахь соёлын элементүүд, тэдгээрийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлаа хэлэлцэх, хэрэгжүүлсэн ажлын туршлага, үр дүн, ололт амжилтаа түгээн дэлгэрүүлэх нь энэхүү уралдааны зорилго юм.

Хэл, уран зохиол, баяр, ёслол, бүжиг түүний хөгжил, гар урлал, технологи, бэлгэдэл /биет, биет бус/ зэрэг агуулгын хүрээнд зохион  байгуулах бөгөөд энэ сарын 30-нд шалгаруулна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 1

  • Шинэ мэдээ