ЦЕГ: Залилах гэмт хэргийн 88.2 хувийг цахим залилан эзэлж байна

“Unsent” буюу “Бүү шилжүүл” аяныг ЦЕГ, Монголбанк, ЦХХХЯ хамтран зарлаж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр иргэд ямар шалтгаанаас үүдэн цахим залиланд өртөж байгаа, хэрхэн сэргийлэх талаар сэрэмжлүүлсэн юм.

Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр 2022 оны эхний аравдугаар сарын байдлаар 31 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс 32.8 хувь буюу 10 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байжээ. Уг тоог өмнөх онтой харьцуулбал 97 хувиар өссөн үзүүлэлт болж буй. Харин залилах гэмт хэргийн 88.2 хувийг цахим залилан эзэлж байгаа юм байна. Энэ төрлийн гэмт хэрэг өссөн явдлыг Монголчуудын цахим хэрэглээ нэмэгдсэнээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байлаа. Мөнгөн хохирлын хувьд 2022 оны эхний арван сарын байдлаар нийт залилах гэмт хэргийн улмаас 818.7 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 799.3 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлж чадсан байна. Харин цахим залиланд 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Иймд цагдаагийн байгууллагаас “Бүү шилжүүл” аяныг 14 хоногийн хугацаатай зохиож байгаа аж.

35-аас дээш насны иргэд цахим мэдээллийнхээ аюулгүй байдлыг хамгаалах чадвар сул учраас энэ насныхан хамгийн ихээр уг гэмт хэрэгт өртдөг байна. Мөн гэмт этгээдүүд хөдөө орон нутаг руу чиглэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байгааг тандалт судалгаагаар илрүүлжээ. Залилан үйлдэгчид иргэний хувийн мэдээлэлд халдах боломжтой нууц кодыг мэдэж авснаар залилан хийдэг байсан бол энэ аргаа өөрчлөн хуурамч дуудлага хийж байгаа юм байна. Ингэхдээ “Банкнаас ярьж байна. Та утсандаа ирсэн кодыг хэлээд өгөөрэй” гэх мэтээр зөвхөн иргэнд очих мэдээллийг мэдэж авч байгаа аж.

Тиймээс хувийн мэдээлэлд халдах боломж гаргадаг “Нууц кодоо бусдад бүү илгээ, урьдчилгаа төлбөр бусдад бүү шилжүүл” гэх уриалга дор уг аян өрнөх юм байна.

Залилангийн түгээмэл тохиолдлууд:

  1. Гар утсандаа ирсэн үсэг болон тооноос бүрдсэн ямар нэг нууц кодыг бусдад мэдүүлэх
  2. Цахим хаягийг хакердан ойр дотнын хүмүүсээс мөнгө нэхэх
  3. Урьдчилгаа төлбөр хэлбэрээр мөнгө авах

Цахим гэмт хэргээс сэргийлэх хамгийн гол хамгаалалт нь иргэд мэдээллийг нягталдаг байх, санхүүгийн боловсролоо сайжруулах, хувийн мэдээллээ задруулахгүй байх, хууль эрх зүйн мэдлэгтэй байх нь хамгийн чухал гэдгийг уг мэдээллийн дашрамд онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
1
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.