А.БУМАНСОР: “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрүүд тусгагдсан цагаасаа 90-ээс дээш хувийн үнэлгээтэй яваа

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансортой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Орхон аймаг 2022 онд иргэддээ чиглэсэн 100 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийгмийн чиглэлд хамгийн их анхаарал татдаг сэдвийг боловсрол, эрүүл мэнд гэж авч үзвэл “Эмч” дэд хөтөлбөр орон нутагт хөрс сууриа хэр сайн тавьсан бэ?

-“Багш” болон “Эмч” дэд хөтөлбөр нь орон нутагт 7 дахь жилдээ хэрэгжиж, бусад хөтөлбөрөөс илүүтэй хүндээ хүрсэн хөтөлбөр болсон. Хөтөлбөрүүдийн төлөвлөгөөг оны эхэнд, үйл явцыг оны эцэст аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тайлагнаж явдаг байгаа. Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан хүнээ хөгжүүлэхэд түлхүү анхаарч, багш, эмч нарын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, сурч боловсрох чиглэлд хөрөнгө оруулж ирсэн. Нэг хөтөлбөрт 50-70 сая төгрөг төсөвлөж, зорилтуудаа хэрэгжүүлж байна.

-Цаасан дээр буусан ажлыг бодит болгох амаргүй. Тэгэхээр хөтөлбөрүүдийн хүрээнд ямар ажлууд хэрэгжсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Үр дүнгээс нь тоймлоход, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг өнгөрсөн онд хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрууллаа. Тус үзлэгээр нийт ажилтны 10 орчим хувь нь хавдрын анхан шатны шинж тэмдэгтэй гарч, хугацаа алдалгүй дараагийн шатны арга хэмжээг авсан. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө явдаг эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэндэд хийсэн томоохон хөрөнгө оруулалтын ажил болсон гэж үзэж байна. Мөн бид улсын болон Олон Улсын хэмжээнд эмч нараа сургаж, хамтарсан ажлууд зохион байгуулсаар ирсэн. Ингэхдээ Олон улсын семинарт оролцогчоор явдаг байсан бол манай зарим эмч, сувилагч нар ахисан түвшинд ажиллаж байна. Тухайлбал, Австри, Япон улсад зохиогдсон үйл ажиллагаанд нарийн мэргэжлийн эмч нар илтгэгчээр оролцож байна. Тэд англи хэл дээрх илтгэлүүдийг өөрийн хийж байгаа нарийн мэргэжлийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн боловсруулсан. Мөн тухайн жилдээ аль нэг өвчлөлийн талаар нарийн мэргэжлийн хэмч нарын дунд “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг зохион байгуулж, орон нутагтаа хийж хэрэгжүүлэх боломжийг олж хардаг. Амжилттай оролцсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлуудыг сэтгүүл дээр түгээн дэлгэрүүлж ажиллаж байна.

-Аймгийн хэмжээнд ямар төрлийн нарийн мэргэжлийн эмч дутагдалтай байна вэ?

-Дутагдалтай мэргэжилтнүүдээ төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд сургаж байна. Бид эрэгтэйчүүдийн кабинет нээхийн өмнө эмчээ бэлтгэсэнтэй адил дутагдалтай байгаа эмгэг судлалын эмчээ сургаж байна. Дараагийн ээлжинд ахмад настны эмч бэлтгэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийнхөө хүрээнд Улаанбаатарт суралцах сургалтын төлбөр, амьдрах байрны түрээсийг шийдвэрлэж, орон нутагтаа авч ирж байна. Залуу эмч нарыг дараагийн шатанд сурах бүх боломжоор хангаж байгаагаараа энэ хөтөлбөр давуу талтай. Хавдар судлалын үндэсний төв, 1, 2, 3-р эмнэлгийн эмч нартай хамтран, нарийн мэргэжлийн эмч нарыг багаар нь орон нутагт авч ирж, газар дээр нь үйл онош хийхэд суралцах, 3-р эмнэлэгтэй хийсэн гэрээний дагуу Эрдэнэтийн эмч нараа тухайн эмнэлэг дээр аваачиж 1-2 сарын хугацаатай ажиллуулах, туршлага судлуулах ажлыг зохион байгуулсан.

-“Багш” дэд хөтөлбөрийн тухайд?

-Энэ хөтөлбөрийн хүрээнд боловсон хүчнээ бэлтгэх, хөгжүүлэх гол зорилтоо биелүүлээд явж байна. Багш нарыг мэргэжлээ дээшлүүлэх, магистрт суралцах болможоор хангасан.

-Залуу багш нарыг ямар боломжоор хангадаг вэ?

-“Эмч”, “Багш” хөтөлбөрүүдэд тус бүр 50-70 сая төгрөг жилдээ зарцуулдаг. Нарийн мэргэжлийн эмч, сувилагч, хими, физик, математикийн багш нар улс даяар ховордож байгаа тул багш нараа бэлтгэх төлөвлөгөө гаргасан. Мөн залуу багш нарыг ажил мэргэжлийнх нь хувьд баг болгон хувааж, суралцуулах, хөгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хүүхдэд хэрэгжүүлж байгаа төслийг “Багш” хөтөлбөртэй холбож өгсөн. Мөн багш нарыг судлагдахуунаар нь бүлэглэж, Улаанбаатар хотод багаар нь сургалтад хамрууллаа. Сүүлийн үед технологийн багш нарыг хөгжүүлэх, сургахад анхаарч байна.

Аймгийн хэмжээнд 1-5 жил багшилж байгаа залуу багш нарын эзлэх хувь 30-аас дээш хувийн үзүүлэлттэй гарсан. Эдгээр багш нарын чанарт анхаарч байна. Мөн залуу багш нарын хичээлд үзүүлэх нөлөө өндөр гарсан.

-Хөтөлбөрүүдийн үр дүнг тоймловол юу гэж дүгнэх вэ?

-Бид жил бүр Засгийн газрын хэрэг эрхлэх газар буюу Хяналт, шинжилгээ, үнэлгээний нэр томъёоллоор гаргадаг системээр үнэлүүлж, шат шатны хурлаар хэлэлцүүлдэг. Ер нь бол эдгээр хөтөлбөр тусгагдсан цагаасаа 90-ээс дээш хувийн үнэлгээтэй 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
1
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.