“Хүүхдийн баяр” ба УЛС ТӨРИЙН ШОУ

 Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм. Энэ жил манай улс "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ . Гэвч хүүхдийн эрхийг хамгаалах өдөр үү? эх үрсийг хамтад нь баярлуулах өдөр үү? гэдгийг бид ялгаж салгах хэрэгтэй .

Ингэж хэлэхийн учир “Эх үрсийн баяр” гэх тодотголыг хасч 2003 онд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгосон ч өнөөдөр “Одонтой” ээжүүдийн баяр дээр нь нэмээд Дархан бэр, Хатан бэр шалгаруулдаг баяр болгон бид өөрчлөж орхив. Энэ жил сонгууль дөхсөныг ч хэлэх үү “Хүүхдийн баяр”улс төрчдийн шоуны нэг хэсэг үзэгдэлд бас л багтлаа Хүний эрхийн зөрчлийн тод жишээ Дархан бэр, Хатан бэр цоллох үйл ажиллагааг төрийн чиг үүргийн байгууллагуудыг зохион байгуулахыг хүний эрхийн комисоос хатуу хориглосон ч манай аймаг “Баян- өндөр” сумаас багуудтайгаа хамтран 200 гаруй ээжийг Дархан, Уран бэрүүдээр өргөмжлөсөн юм. Тус арга хэмжээг ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион явуулжээ Хүүхдийн эрхийг хамгаалах хүүхдийн баярын өдөр одонгоо зүүсэн ээжүүд дархан, уран бэрээр өргөмжлөгдсөн ээжүүдийн цайллагад дарагдаж цэцэг барьсан аав нарын хөлд “ХҮҮХДҮҮД” эрхээ бүрэн дүүрэн эдлэж чадсангүй Горилогчдын гол бай болсон.

Эрдэнэтийн хүүхдүүд энэ жилийн хүүхдийн баяраар үнэгүй кино үзэж дурсамжийн номтой болцгоов. Гэвч тус үйл явдалд эцэг эхчүүд тийм ч таатай хандсангүй бүх хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлнэ хэмээн урилга тарааж “Бид нэг гэр бүл” хэмээн ном гардуулсан уг арга хэмжээнүүд нь хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо хэмээн аав ээж нар дургүйцлээ илэрхийлж сошиол орчинд халуухан маргаан өрнүүлсэн юм.  Энэ мэтчилэн “ХҮҮХДИЙН ЭРХИИЙГ” зөрчсөн ойлгомжгүй эргэлзээтэй арга хэмжээнүүд нь хүүхдийн баярыг угтан зохион байгуулагдаж эхэлсэнээр хүүхдийг ЭРХЭЭ хамгааллуулах өдөр нь эрхийг нь зөрчсөн үйлдэл болж хувирч байна.

 Хүүхэд гэдэг цав цагаахан цаас мэт эмзэг бас ариухан тэдний бяцхан хүслээр улс төрийн шоу хийж алагчлан үзэж эмзэг ядуу гэж хуваан ангилж бүх хүүхдэд үнэгүй үзүүлнэ үнэгүй ном тараана гэх уриа лоозонгоор хүүхдийг хуурсан эдгээр үйлдэлээрээ нь улс төрчид хэдэн “ОНОО” авсаныг мэдэхгүй ч “ ХҮҮХДИЙН” баяраар улс төрийн шоу хийж “ХҮҮХДИЙН” эрхийг бүү зөрчөөч ....

 Erdenetlife.mn Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.