Их Залуу багт гэрийнхээ хашаанд тоглож байсан 3 настай хүүхдийг хөршийн нохой хазаж маш хүнд гэмтээжээ

Уг хэрэг Их залуу багт өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Гэрийнхээ хашаанд тоглож явсан 3 настай бяцхан охин руу хөршийнх нь нохой хашааны завсраар орж ирэн дайрч толгойн хэсгээс эхлэн хазаж нүүрэн хэсгийг бүхэлд нь урж баруун чихны дэлбээг тасдаж хуйх, толгойн хэсэг,хацар,нүд гээд бүхэлд нь хазаж бяцхан охиныг маш хүндээр гэмтээсэн байна Охиныг БОЭТ-ын гэмтлийн тасагт хүлээн авч яаралтай хагалгаанд оруулж нүүр толгойг хамарсан олон оёдол тавьжээ.Зуны дэлгэр үе ирэхтэй зэрэгцэн бага насны хүүхдүүд гэрийнхээ хашаанд болон гудамжинд тоглож нааддаг яг энэ үед эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхэддээ тавих анхааралаа нэмэгдүүлж хараа хяналтгүй орхихгүй байх нь болзошгүй аюулаас сэргийлэх ганц гарц юм. Нохой болон гэрийн тэжээмэл амьтадтай болгоомжтой харьцах нохойгоо сул орхихгүй байх уяатай нохойгоо байнга нягтлаж шалгах зэргээр “ТОМЧУУД” бид анхаарал хандуулах хэрэгтэй дээрх хэрэг сануулж байна

Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

aimar yum be nohoigoo sul taivdag ailuud zundu bga shuu

aaaa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.