Эрдэнэт үйлдвэр “Токио-2020” олимпийн Ерөнхий ивээн тэтгэгч боллоо

                          “Токио-2020” зуны XXXII олимпийн наадам, паралимпийн XVI наадмын хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр “Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар баг, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон боломж бүрдэж байна.

                        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид Их спортыг ямагт дэмжсээр ирсэн. Токиогийн зуны олимпийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсонд, баг тамирчид, тэдэндээ итгэл хүлээлгэж буй ард түмнийхээ өмнөөс уурхайчид, удирдлагуудад талархаж буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ үеэр онцоллоо. Монгол Улсын баг, тамирчид “Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд “Бээжин-2008” олимпийн наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар буудлагын хоёр тамирчин, паратаеквондогийн мөн хоёр тамирчин олимпийн эрх аваад байна. “Рио-2016” олимпод Монгол улс 37 эрхийг авч, баг тамирчдаа илгээсэн бол энэ удаа 40 эрх авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

                           У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.