ЭМД-ын цэнхэр дэвтэрийг цахимжуулсанаар цэнхэр дэвтэрийг регистерийн дугаар орлоно

 Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж буй даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг бүрдүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд иргэдээс заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй гэсэн үг юм. Тухайн иргэний регистерийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл төлөөгүй гэх зэрэг бүх мэдээллүүд цахим системд гарч ирнэ. 2019 оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүхий л чиг үүргийн байгууллагуудад энэ талын журмыг хүргүүлсэн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2018 онд эрүүл мэндийн даатгалын цахим системийг нарийвчлан нэвтрүүлжээ. Шинэ цахим системээр хөнгөлөлттэй эмийн жор, Элэгний В,С илрүүлэх, баталгаажуулах шинжилгээг бүртгэх хянах, Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээ мөн “Урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг бүртгэх хянах, тайлагнах зэрэг тус тус ЭМД-ын тусламж, үйлчилгээг даатгуулагч иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх тал дээр түлхүү анхаарч эхлэсэн гэв Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах, аливаа тусламж үйлчилгээг авах боломжгүй. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, иргэд заавал өвд¬сөн үедээ эрүүл мэндийн даат¬гал төлнө гэхээс илүү, өв¬дөхөөсөө өмнө төлөх нь чухал байна. Эрүүл мэн¬дийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгаар, эрүүл мэндийн даатгал нь албан журмынх болсон. Хэрэв та Монгол Улсын иргэн л бол албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой. Иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд тухайн оны төлөөгүй шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар тооцож төлнө. 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсон. Үүнтэй холбоотойгоор даатгуулагч эрүүл мэндийн даатгалд сард 3200, жилд 38400 төгрөг төлөх ёстой.Одоогоор иргэд цэнхэр дэвтэр ашиглах шаардлагагүй болсныг бүрэн дүүрэн мэдээгүй байгаа ч иргэдэд хүргэх тал дээр эрүүл мэндийн байгууллагууд цаашид анхаарч ажиллах болно ЭМД-ын цэнхэр дэвтэрийг бөглүүлэх шаардлагагүй иргэд зөвхөн регистрийн дугаар хэлэхэд цахимаар тухайн иргэний бүх мэдээлэл гарч ирэхээр мэдээллийг нарийн гаргасан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Цахимаар дутуу саруудаа төлж болху у

Билгээ

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.