Түрээсийн орон сууцны хуучин журам үйлчлэхгүй шийдвэрийг аймаг орон нутаг бие даан гаргах эрхтэй

         Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт хэрэгжиж байгаа олон жил дуншсан 315 айлын орон сууцны 2 барилга гацаанаас гарах таатай мэдээг өнөөдөр хуралдсан ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэр батлаж өглөө.Түрээсийн хэлбэрээр байх эсэх нь тодорхойгүй хүлээлт үүсгээд байсан 315 айлын хувь заяаг шийдэх тус асуудлыг шинэ журамаар зохицуулахаар болсон тухай Барилга хот байгуулалтын сайд мэдээлэлдээ дурджээ.

БХБ-ын сайд Х.Баделхан : Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас түрээсийн орон сууцны талаарх эцсийн шийдвэр гарсан . Өмнөх Засгийн газрын үед эхлээд хөрөнгийн дутагдлаас болоод зогссон 1542 айлын орон сууц байгаа Улаанбаатарт 972, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 570, нийтдээ 1,542 айлын орон сууц дуусаагүй байсныг өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Хөгжлийн банкны зээлээс энэ төслийг үргэлжлүүлээд дуусгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд уг төсөл арга хэмжээ хэрэгжээд дуусна.Нийслэлд 972 айлын орон сууж ашиглалтад орно Энэ барилгыг анхнаас нь газрын түрээс болон инженерийн дэд бүтцийг төрөөс шийдэж өгсөн. Эдгээр орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа хэмээн мэдэгдсэн байна. Энэ оны 8 сард багтаан ашиглалтанд оруулахаар гүйцэтгэгч “Очир ундраа”ХХК ажиллаж байгаа. Тус барилга ашиглалтанд орсноор 315 өрх айлд түрээсийн хэлбэрээр олгоно. Хөгжлийн банкы зээлээс барьсан учраас гаргасан зардлаа тухайн аймаг, орон нутагт нь шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртөгөө төлөхөөр түрээсийн орон сууцанд шилжүүлэх шийдвэрийг ийнхүү өнөөдөр гаргаад байна.Таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж авах замаар шийдэж болно гэж Засгийн газрын хуралдаанаас шийджээ. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн балансад байгаа тйимээс Засгийн газрын шийдвэр гарснаар зээлтэй нь шилжүүлж байгаа гэв. Нэг ёсондоо Улаанбаатар хотын захиргаа, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захираа эдгээр байрнуудыг түрээсээр олгоод, цаашдаа өмчлүүлнэ. Нийслэлийн хувьд энэ орон сууцны асуудлыг Нийслэлийн Засаг дарга мэдэж шийдвэр гаргана. Хамгийн гол нь өмнөх түрээсийн журам үйлчлэхгүй. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар таван жилийн хугацаанд өр төлөх гэрээг иргэдтэй байгуулаад өөрсдийн журмаар явахаар мөн заасан байна Удтал хүлээлгэсэн Түрээсийн орон сууцны шийдвэрыг дагаад өргөдөл хэрхэн хүлээн авах ямар замаар айл өрхүүдийг оруулах зэрэг зохицуулалт журмын асуудлыг аймаг орон нутаг гардан зохион байгуулах юм. Албаны мэдээллэсэнээр 420 гаруй иргэний өргөдөл аймгийн захиргаанд тоосонд дарагдан хариугаа хүлээж байгаа гэх өмнөх онд өгсөн иргэдийн өргөдөлийг нягталж шалгахуу? дахин шинэ журмаар өргөдөл хүлээн авахуу? гэдэг дээр аймгийн удирдлагууд хараахан шийдвэр гаргаагүй байна

 

Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.