C°/C°
Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 20 га газрын эзлэн сүндэрлэх “Эрдэнэт” соёл амралтын хүрээлэнгийн ажил энэ онд буюу 2019 онд багтаан баруун хэсгийг хамарсан бүтээн байгуулалт хийгдэж дуусахаар хөрөнгө оруулалтыг батласан. Усны нөөцийн хамгаалалтын бүс гэгддэг тус газарт хүн суурших боломжгүй мөн барилга байгууламж барихыг хориглосон байдаг. Цэвдэг ихтэй гэж яригддаг тус газарт геологийн нарийвчласан судалгаа хийгдэж хөрсийг хэмжиж үзэн шийдвэрийг гаргахдаа цэцэрлэгт хүрээлэнгийн хэлбэрээр ашиглаж болно гэжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар зургийг 2014 онд анх гаргасан бөгөөд анхны зураг төсвийг ашиглан зарим өөрчлөлтүүдыг хийсэн байна. Эрдэнэт соёл амралтын хүрээлэнг барихад 2018 онд аймгийн төсвөөс 1 тэрбум төгрөг Эрдэнэт үйлдвэрээс 1,6 тэрбум төгрөг батласан бол 2019 онд дахин улсын төсвөөс 2 тэрбум төгрөг аймгийн төсвөөс 2 тэрбум “Эрдэнэт” үйлдвэрээс 2 тэрбум төгрөг НИЙТ 5,2 тэрбум төгрөгний санхүүжилт хийгдэхээр батлагдсан. “Эрдэнэт”соёл амралтын хүрээлэнг 2018-2020 он буюу 2 жил дамнан хийхээр тооцоолж байгаа ч тендер сонгон шалгаруулалтын хугацаа зэргээс хамаарч нарийвчлан гаргах боломжгүй юм “Эрдэнэт” соёл амралтын хүрээлэн 3 хэсгээс бүрдэхээр анхны зурагт тусгагдсан. Эхний ээлжинд баруун хэсгийг ашиглалтанд оруулна . Баруун хэсэгт амралт чөлөөт цагын бүс буюу цэнгэлдэх хүрээлэн спортын талбай дугуйн зам нийтийн үйлчлэх газар хамаарна .Баруун хэсгийг ашиглалтанд оруулснаар зүүн хэсэгт дараагийн ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн 5,2 тэрбум төгрөг зөвхөн баруун хэсгийг ашиглалтанд оруулахад зарцуулагдах хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа 4 жил тутам нэг том бүтээн байгуулалттай болж үлддэг ЭРДЭНЭТЧҮҮДИЙН хувьд энэ удаагийн эрх баригчдийн зүгээс хийсэн томоохон бүтээн байгуулалтаар “Эрдэнэт” соёл амралтын хүрээлэнг нэрлэж болно.Төв цэнгэлдэх хүрээлэн Бурхан багшийн сэрэг дүр, Хөх монгол цогцолбор гээд хэд хэдэн цогцолборууд сүндэрлэсэн ч араасаа хэл ам дагуулсаар хэвээр энэ удаа Эрдэнэтчүүд цэцэрлэгт хүрээлэнтэй болж үлдэх нь гагцхүү үр дүнтэй бүтээн байгуулалт уу? гэдэг дээр дүн тавих цаг хараахан болоогүй байна.
Өнгөрсөн онд эхлэсэн цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц өнөөдрийн байдлаар 40% явагдаж байгаа бөгөөд тус ажлыг өнгөрсөн жил тендер сонгон шалгаруулалтанд шалгарсан 7 компани хариуцан ЗДТГ-тай гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Баруун хэсэгт талбайг зүлэгжүүлэх суурь цутгах зэрэг ажил өрнөж байна “Эрдэнэт”соёл амралтын хүрээлэнгийн ажлын хяналтыг хот байгуулалт барилга захиалагчийн алба хариуцаж байна. Энэ онд хийгдэх ажлыг гүйцэтгэх компаниуд хараахан тодроогүй байна.Учир нь тендер сонгон шалгаруулалт хараахан эхлээгүй байгаа аж. Д.Болормаа






СЭТГЭГДЛҮҮД /0/