“Нэг хором зогс- Аз жаргал үргэлжилнэ” уриатай УБТЗ-ын Эрдэнэт өртөөний 163-р километрийн гармыг жишиг болголоо

           Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны 70 жилийн ой өнөөдөр гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөр тохиож байна.Энэхүү өдрийг манай улс 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Жил бүр энэхүү тэмдэглэлт өдрөөр улаанбаатар төмөр замын нийгэмлэгээс жишиг өртөөг тохижуулдаг уламжлал тогтжээ. Улаанбаатар төмөр зам нэгдэл нь анх 1949 оны 6 р сарын 6ны өдөр буюу одоогоос 70 жилийн өмнөх энэ өдөр анх гэрээ байгуулж байсан байна. Түүнчлэн олон улсын төмөр замын холбоонд 2011 онд элссэн юм. манай улсын тухайд 2014 оноос эхлэн 6 дахь жилдээ гармын өдрийг тэмдэглэж байгаа юм.  Энэ өдрөөр жишиг гарам тохижуулах ажлыг зохион байгуулж ирсэн байна. Энэ оны тухайд төмөр замын 4 гармыг засан шинэчилж жишиг гарам болгох ажлыг зохион байгуулсны нэг нь улаанбаатар төмөр замын эрдэнэт өртөөний 163-р километрийн гарам юм. Төмөр замчид гармын техникийн байдлыг сайжруулах, аюул-эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн иж бүрэн арга хэмжээг сүүлийн жилүүдэд тасралтгүй, бодитойгоор хэрэгжүүлж байгаа.олон улсын гармын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой жил бүр 5 гарам засан тохижуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 35 гармыг жишиг гарам болгон тохижуулжээ. Жишиг гармыг засан тохижуулснаар иргэд , жолооч нар аюулгүй зорчих боломж бүрдэж байгаа юм. Олон улсын гармын мэдлэгийг дэшлүүлэх энэ өдөр эрдэнэт өртөөний 163-р километрийн гармыг сар гаруйн хугацаанд камер гэрэлтүүлэг талбайн бүрэн тохижилт хийн засварлаж энэ өдөр нээлтээ хийлээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Говилоос ар булаг руу төмөр зам тат

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.