Орхон аймагт сүрьеэ өвчнөөр 2019 оны 5 сарын байдлаар 43 хүн бүртгэгдэн эмчлүүлж байна

Манай аймагт сүүлийн 3 жилийн байдлаар сүрьеэ өвчин нь 2016 онд 96 2017 онд 85 2018 онд 76 тус тус бүртгэгдсэн. Хүүхдийн сүрьеэгийн шинэ тохиолдол  2016 онд 5, 2017 онд 4, 2018 онд 5 бүртгэгдсэн бол 2019 оны 5 сарын байдлаар 43 тохиолдол илэрч эмчлүүлж байна. Мөн урьдчилан сэргийлэх эмчилгээнд 2 хүүхэд эмчлүүлж байна. Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ханиалгах, найтаах, ярих үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж, эрүүл хүмүүс уг сүрьеэгийн нян агуулсан агаарын жижиг дуслуудыг амьсгалснаар халдвар авна.

Халдвар авсны дараа сүрьеэгийн нян биеийн дархлаа буюу эсэргүүцлийн нөлөөгөөр идэвхгүй байдалд оршиж байдаг. Үүнийг сүрьеэгээр халдварлагдсан гэж нэрлэдэг. Халдвар авсан хүмүүсийн уушгинд сүрьеэгийн нян насан туршид нь оршино. Дэлхийн нийт хүн амын 3 хүн тутмын нэг нь сүрьеэгийн нянгаар халдварлагдсан гэж үздэг. Хүн амын дундах эдгээр халдвар авагчдын хувийг халдварын тархалт гэнэ. Халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн өвчтөнтэй хүнтэй хамт амьдардаг хүмүүсийн 100 хувь халдвар авах бол хамт ажиллагсад болон дотны найз нөхөд 10 хувь, харин хааяа нэг уулзалддаг найз нөхөд хүмүүс 1 хувь халдвар авах боломжтой байна. Зарим нэг шалтгааны улмаас биеийн эсэргүүцэл суларч эхлэхэд нянгууд идэвхжин улмаар өвчин үүсгэнэ. Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөх нь халдварлуулсан нянгийн тоо болон өвчтний биеийн эсэргүүцлийн харилцан нөлөөлөлөөс ихээхэн хамаарна. Зарим тохиолдолд халдвараас өвчин амархан үүсч болдог. Ихэнхи тохиолдолд сүрьеэгийн нян биеийн эсэргүүцэлд дарангуйлагдаж “унтаа” байдалд үлддэг. Олонх хүмүүсийн биеийн эсэргүүцэл нянг устгах юмуу, удаан хугацаанд дарангуйлж байдаг. Харин ямар нэг байдлаар биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нян идэвхижин үржиж өвчин үүсгэж болно.

 Сүрьеэгийн халдвар авсан 100 хүн тутмын 10 нь л сүрьеэгээр өвчлөх магадлалтай. Сүрьеэгээр өвчлөгсдийн 70% нь уушгины хэлбэрийн сүрьеэгээр, 30% нь уушгины бус хэлбэрийн сүрьеэгээр өвчилдөг. Судалгаагаар сүрьеэгээр өвчлөгсдийг эмчлэхгүй бол 5 жилийн төгсгөлд 50% нь нас барж, 30% нь аяндаа өөрөө эдгэрч, 20 хувь нь өвчтэй хэвээр байдаг байна Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж буй хүнийг сүрьеэгийн сэжигтэй хүн гэж тооцно. Ханиалгах нь уушгины сүрьеэгийн хамгийн түгээмэл шинж юм. Ханиалга нь голдуу удаан хугацаатай ( 2 долоо хоногоос дээш ) байна. Үүнээс гадна: Цэр, цустай цэр гарах• Турах• Халуурах, жихүүдэс хүрэх• Хоолонд дургүй болох• Цээжээр өвдөх• Амьсгаадах шинж тэмдэг илэрнэ.• Уушгины бус эрхтний сүрьеэгийн үед сүрьеэгийн нян ямар эрхтэнд эмгэг өөрчлөлт үүсгэсэнтэй холбоотойгоор шинж тэмдэг илэрнэ.

Б.Соёл-эрдэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.