"Бэлэн бай-2019" тэмцээнд 17 багийн 340 гаруй хүмүүс хоорондоо өрсөлдлөө

              Баян-өндөр сум болон Жаргалант сумын нийт 17 багийн олон нийтийн гамшгийн даван туулах чадварыг нэмэгдүүлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлыг дээшлүүлэх, гамшигт нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, нийтийг хамарсан гашигийн эрсдэлийг буруулахад хувь нэмэр оруулах үүрэг бүхий иргэдийн оролцоог хангасан анхны тусламжийн нөхөрлөл, тухайн багийн аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгч багийн засаг дарга, багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан оролцсон гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадварыг сайжруулах, үйл ажиллагаа бэлэн байдлыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцо,х сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд "Бэлэн бай-2019" тэмцээний зорилго оршиж байна.

Аймгийн засаг дарга болон ИТХ-ын даргын санаачилсан "Бэлэн бай-2019" тэмцээнийг Улаан загалмайн хороотой хамтран энэ жил анх удаагаа зохион байгуулж байна. Нэг багт 20 хүний бүрэлдэхүүнтэй байх ба тэмцээн 5 үе шаттай явагдаж гэрийн даалгавар, мэндчилгээ, авхаалж самбаа сорих, мэдлэг сорих асуулт хариултын тэмцээн, анхны тусламжийн цэг гэсэн төрлүүдээр шилдэгүүдээ тодруулна. "Бэлэн бай - 2019" тэмцээний шагналын хувьд эхний 3-р байр, тусгай байр шалгаруулах юм. 1-р байр "Алтан медаль" шилжин явах цом 500,000төг,  2-р байр мөнгөн медаль 400,000 төг, 3 байр хүрэл медаль 300,000төг , тусгай байрууд 100,000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.