ЕБС-ийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

 Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн эрдмийн баярын үйл ажиллагаанд оролцож мэндчилгээ дэвшүүлэн, урлаг спортын амжилт гаргасан суралцагч, төгсөгчдийг шагнаж урамшууллаа. 

Мөн Монгол улсын спортын цол, зэргийн болзол хангасан Жаргалант сумын Таеквондогийн “ТИТАН” клубын зарим тамирчдад спортын мастер, дэд мастерын үнэмлэх тэмдэгийг гардуулан өглөө.  Аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 24 сургуулийн 5-р ангийг 64 бүлэгт 2076,  суурь боловсролыг 51 бүлэгт 1331 сурагч, 12-р ангийг 31 бүлэгт 638 суралцагч суралцан төгсөж боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч байна. 

Б.Соёл-эрдэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.