Х БҮҮСТ” КЛУБ АВТО ЗАМЫН ОСЛЫГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭН АЖИЛЛАНА.

            2018 онд Монгол улсын хэмжээнд зам тээврийн осолд 1120 хүүхэд өртсөн гэж бүртгэгджээ. Тэр дундаа өвлийн улиралд гэрэлтүүлэг муугаас болж жолоочийн  үзэгдэх орчин хязгаарлагдсанаас сургууль, цэцэрлэгийн ойр орчимд авто осол гарах тохиолдол олон. Тиймээс Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр “Гэрэлтэй гарц” аянаар үргэлжилэхээр боллоо.  Энэхүү аяныг авто машин сонирхогч  “Х бүүст” клубын залуустай хамтран хэрэгжүүлэх юм. “Х бүүст” клубыг жил бүр Эрдэнэт хотноо зохион байгуулдаг  “Ice Drift” өвлийн уралдаанаар нь авто машин сонирхогчид мэдэх билээ. Сонирхолоороо нэгдсэн залуус нийгмийн хариуцлагын хүрээнд “Гэрэлтэй гарц” төслийг хэрэгжүүлж бэлэн болсон зураг төслөө  аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нартай уулзаж танилцуулсан байна 

“Гэрэлтэй Эрдэнэт” төсөл хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын гарцуудыг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг тавих ажлыг гүйцэтгэх юм. Ингэснээр авто замын осолд өртөх хүүхдүүдийн тоог буурна хэмээн төсөл санаачилагчид үзэж байна.  Тус хөтөлбөрийг Орхон аймгийн Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Засаг даргын тамгын газар дэмжиж Эрдэнэт хотын нийт жолооч, авто машин сонирхогчдын дунд уриалга гарган ажиллаж эхэллээ. Бат-Өлзийн Бат-Эрдэнийн 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр  бүтээн байгуулалт, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, байгалийн ухааны  нэгдмэл агуулгын олимпиад, гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зорилтот хөтөлбөр, сургууль цэцэрлэгт англи хэл дээрх 2000 гаран номын хандив гээд олон ажлуудыг зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад “Гэрэлтэй гарц” хөтөлбөрөөр үргэлжилж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.