Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 7-р сарын 5 нд хуралдана

 Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8-р хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын жагсаалт батлах тухай, Шагналд тодорхойлох тухай, Сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.  Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтлоо.Хурлаар мөн зарим асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран байгаль орчин, экологиийн чиглэлээр, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг 5 чиглэлээр 13 арга хэмжээг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэргүүлэгчдийн 8-р  хуралдаанаар Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын зардлын жагсаалтыг батлан хөрөнгийн зарцуулалтын талаар хэлэлцлээ Тухайлбал  БОЭТ-ийн нэг тасгийг бүрэн засварлахад 25 сая төгрөг  Баяр наадмын үйл ажиллагаа бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэхэд 100 сая төгрөг Эрдэнэт соёл амралтын хүрээлэнг барьж байгуулахад зарцуулах 1тэрбум  875 сая төгрөг ” Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас  нийт 2 тэрбум төгрөгний  хөрөнгө оруулалт хийж байна. Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг засаг даргад үүрэг болголоо. 

Б.Соёл-эрдэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.