"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Улсын үзлэг шалгалтанд "Маш сайн" үнэлгээ авч шилдэгээ дахин баталлаа

Монгол Улсын хэмжээнд байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг. Дөрвөн жилийн өмнө зохион байгуулсан төрийн өмчит болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээс Монгол Улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэр тэргүүлж байсан бол энэ жил мөн л “маш сайн” дүгнэгдлээ. Монгол Улсын засгийн газрын тогтоол, ерөнхий сайдын захирамж, хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн удирдамжийн дагуу үзлэг шалгалт зохион байгуулагддаг. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэрт гурав хоног ажиллаж байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өглөө. Эрдэнэт үйлдвэр статусын хувьд өөрчлөгдсөн, онцгой дэглэм тогтсон, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа энэ үед улсын үзлэг шалгалт явагдсан нь онцлог байлаа. Хэдийгээр ийм шилжилтийн цаг үе хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа жигд тогтмол явагдаж байгаа нь шалгалтын дүнгээс харагдаж байна. Энэ удаагийн шалгалтын төрийн байгууллагын удирдлага зохион байгуулалтаар 92 оноо буюу “маш сайн” үнэлгэгдсэн бол байгууллагын архивын үйл ажиллагаанд 99 оноо буюу “маш сайн” , албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд 98,5 оноо, мэдээллийн технологи байгууллагын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөх үйл ажиллагаа нэвтрүүлснээрээ 99,5 оноо буюу нийтдээ 97,25 оноо авч “маш сайн” дүгнэгдлээ. Энэ оны 11-р сард улсын үзлэг шалгалтын дүн мэдээлэл гарах юм. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр улсын үзлэг шалгалтад амжилттай дүн үзүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хамт олон нийт уурхайчдад баяр хүргэлээ

Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.