Наадмын өмнө ахмадуудын насны хишгийг олгоно.

65-аас дээш насны ахмадуудад жил бүрийн  цагаан сар болон үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгодог. Тэгвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас  аймгийн хэмжээнд насны хишиг авах ахмадуудын бүртгэлийг хийж эхэллээ.  Ахмад настанд жилд 2 удаа Насны хишиг олгодог.Тэгвэл энэ 6-р сарын сүүлээр олгох мөнгийг олгох юм. Насны хишигийг 2017 оноос хойш өгж эхлэсэн бөгөөд энэ онд 65 нас хүрч байгаа тодруулбал 1954 оны 7 сарын 15 ны өдрөөр тооцон насны болзол хангасан ахмад настангууд өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авах боломжтой

Орхон  аймгийн хэмжээнд 65 дээш насны 3800 гаруй ахмад настан “Насны хишиг” авдаг. Жилд шинээр 65 нас хүрээд насны хишиг авахаар 170-180 ахмад настанууд нэмэгддэг байна. Хуульд заасны дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг жилд хоёр удаа олгодог.

Д.Болормаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.