Эрдэнэтийн төрийн 10 албан хаагч БНСУ-д туршлага судлах батламжаа гардан авлаа

  “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-тэй хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч дөрөвдүгээр сард байгуулсан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт хотын төрийн албан хаагчид өөрийн ажиллаж буй салбарынхаа чиглэлээр БНСУ-д 10 хоног туршлага судлах боломж бүрдсэн юм.

Төрийн албан хаагчид Эрдэнэт хотын өмнө тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах гарц шийдлийн талаар “Гэрэлтэй Эрдэнэт” сэдвээр эссэ бичсэн ба шилдэг 10 оролцогч ийнхүү БНСУ-д 10 хоног туршлага судлахаар батламжаа гардаж авлаа. Төрийн албан хаагчдад батламж гардуулах үеэрээ “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ “Өнөөдөр 10 төрийн албан хаагч өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлээр БНСУ-д 10 хоног туршлага судлах боломжтой боллоо. Туршлага судлахын зэрэгцээ Солонгосын хөгжил цэцэглэлт, хүн ардын соёл, ахуй амьдралтай танилцах болсонд баяртай байна.

Бид эссэ бичлэгийн уралдаан зарласан нь учиртай. Төрийн албан хаагчид хэдийгээр мэргэжлийн шалгалтаа өгч байгаа ч сэтгэн бодох болон бичих чадвар хангалтгүй байдаг. Энэ асуудлыг бид шийдэх гэж оролдож байна. Цаашлаад асуудлыг Засгийн газрын төвшинд тавих болно. Өнгөрсөн жил бид цагаан тоосны асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” болон УУХҮ-ийн сайдад хандаж байсан. Яг энэ байдлаар Засгийн газарт төрийн албан хаагчдын эссэ бичих чадварын асуудлыг хөндөхөөр ажиллаж байна. Дашрамд дурдахад, бидний ажлыг дэмжиж ирсэн Орхон аймгийн Засаг дарга болон бусад удирдлагуудад талархал илэрхийлье” гэсэн юм. Мөн БНСУ-ын“Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-тэргүүн Ү Жон Үг “Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан төрийн албан хаагчдад баяр хүргэе. Солонгос Улсад та бүхэн мэргэжил бүрээрээ туршлага судалж, солонгос хүмүүс хэрхэн ажиллаж байгаатай танилцах болно. Энэ бол аялал биш. Энэ бол ажил. Та бүхэн өглөө солонгос хүмүүс шиг босож, метрогоор ажилдаа явж, энгийн иргэдийн амьдралтай танилцана. Та бүхэнд томоохон боломж нээгдэж байгаад баяртай байна” хэмээлээ.“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” болон БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-гийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Солонгосын соёлын төв байгуулах, морин тойруулга барих, хот төлөвлөлт, эрүүл мэндийн салбарт ч дэмжлэг туслалцаа чиглэлээр хамтран ажиллахаар тохирч цаашид олон чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: Erdenetinfo.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.