“Жи тайм” сүлжээний хохирогчид: Амь нас эрүүл мэнд эдийн засгаараа хохирсон ахмадууд тэмцэл өрнүүлнэ

            Цагдаагын урьдчилан тогтоосноор Жи Таймын сүлжээнд нийтдээ 15 мянга гаруй иргэн элсэн орсон байгаа бөгөөд тэдний цөөнгүй нь хөдөө орон нутгийн иргэд тэр дундаа 4000 гаруй нь албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандан, өргөдөл гомдлоо гаргасан Эрдэнэтийн иргэд үлдсэн хүмүүсийн хувьд цагдаад хандахгүй байгаагийн шалтгааныг Жи Таймын сүлжээнд эхэлж элсэж, мөнгөө өсгөж амжсан иргэдийн худал мэдээлэл, цуурхалтай холбоотой хэмээн эх сурвалж тодотгож байлаа. Учир нь тус сүлжээг эхлэх үед элссэн хүмүүс элсэх үедээ өгсөн мөнгөө хэд дахин өсгөөд авсан байна. Анх хоёр сая 300 мянган төгрөгөөр элссэн хүмүүс 30 орчим хүн элсүүлснийхээ дараа 8000 ам.доллар буюу 20 орчим сая төгрөгийг авч байжээ. Энэ хэмжээний мөнгийг нэг бус хэд хэдэн удаа авсан хүмүүс олон бий. Ийнхүү мөнгөө хууль бусаар өсгөж авсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас хохирогч бус хариуцагчаар татан байцааж эхэлжээ.Мөнгөө өсгөж авсан иргэдийн хувьд хохирогч иргэдийг буруу ташаа мэдээллээр хангаж олон сар сэтгэлийн дарамтанд хүлээлтийн байдалтай байлгасан гэдгийг Жи тайм сүлжээнд хохирсон иргэд хэлж байна. Эрдэнэт хотоос хууль хяналтын байгууллагад хандсан 4000 гаруй иргэдийн ихэнх хувь нь тэтгэврийн насны ахмадууд байгаа бөгөөд тэдний зарим нь тэтгэврийн зээлээ 2 жилээр авч тус сүлжээнд элсэн оржээ.Жи тайм сүлжээний үйл ажиллагааг зогсоосоноос хойш жил гаруй хугацаа өнгөрч байхад ямар ч шийдвэр гарахгүй шалгаж байна гэсэн мэдээллээс өөр шийдэлгүй явсанаас болж сүлжээний хохирогч болсон ахмадууд амь насаа алдсан харамсалтай хэрэг ч гарсан байна. Гэр бүл салалт, өр зээл, сэтгэлийн дарамт зэрэг олон асуудлууд хөшигний ард өрнөж байгааг хохирогчдийн төлөөллүүд ярьцгааж байна

     “Жи тайм” сүлжээний хохирогч:  Жи таймд элсэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь Чулуунбаатар гэдэг хүн Эрдэнэтэд олон мянган хүнийг    элсүүлээд өөрөө хөрөнгөжсөн гэтэл өр ширэнд орж сэтгэл санаагаар унасан ахмадуудад ямар ч хариу өгөлгүй өдийг хүрч байгаад их         гомдолтой байна. Ахмадууд өрөө төлөхийн тулд зээл авч эдийн засгийн хүнд байдалд байна.Төр засаг гэж байдаг бол залилуулсан ард   иргэдээ үнэн зөвийг олж өгөөч ахмадуудад энэ бүхэн хүндээр тусч зарим нь хорвоогоос гомдолтойгоор явж байна. Ар гэртээ мөнгө   санхүүгийн асуудлаас болж салж нийлсэн гэр бүл орох оронгүй болсон хүмүүс ч байна. Энэ гэмт хэрэг юм бол хууль хяналтын байгууллагууд  нь шийдвэр гаргаж өгөх хэрэгтэй.

 Хохирогч: ЦЕГ-т хандсан өргөдөл гомдолоо бариад чадлынхаа хирээр явж байгаа ч ямар ч хариу алга Эмээ нь 3 охинтойгоо орсон 9 сая төгрөгөөр энэ мөнгийг төлөхийн тулд дор хаяж 5 жил тэтгэврийн зээлтэй амьдарна. Ахмадууд эдийн засгийн ийм дарамтан дор яаж эрүүл байх бэ? Бид тэмцэхээ илэрхийлж байгаа цаашид тэмцлийн бүх хэлбэрээр явна. Зөвхөн бид нар биш Эрдэнэт хотоос 4000 мянган иргэн залилуулж хохирсон бидэнтэй нэгдэж тэмцэхийг уриалж байна

 

Монголчуудыг эдийн засгаар нь хохироож, олон айл өрхийн амь амьдралаар тоглосон “Жи тайм” сүлжээний хэрэг шалгагдаж эхэлсэн цагаасаа олон мянган иргэний хэдэн тэрбум бэлэн мөнгөний асуудал яригдсан гэсэн ч өнөөдрийг хүртэл Монгол улсын хууль хяналтын байгууллага яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй байгаад хохирсон иргэд маш ихээр гомдож байгаагаа илэрхийлж эхэллээ.Жи тайм сүлжээг монгол улсад оруулж ирж ажилуулсан Мурат гэх Казакстан улсын иргэнийг оргон зугтсан гэхээс өөрөөр олон нийтийн эрх ашгийн төлөө хийсэн бодитой ажил явагдахгүй байгаад иргэд бухимдаж тэмцлийн дараагийн шатны үйл ажиллагааг өрнүүлнэ гэдгээ ахмадууд мэдэгдлээ.

Тус асуудлын мөрөөр Орхон аймгийн ЦГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга дэд хурандаа Б.Энх-ертөнцөөс тодрууллаа.

Бид өнгөрсөн жилүүдэд “Жи тайм” сүлжээний хохирогчдийн өргөдөл гомдол хүлээн авах чиглэлд 1 жилийн хугацаанд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны залилан мэхлэх завших гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Булган аймгийн ЦГ-тай хамтран ажилласан. Орон нутагт энэ талын хэргийг хянах шалгах үйл явц огт явагдаагүй мэдээллийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны залилан мэхлэх завших гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа Эрдэнэтийн иргэд хохирогчдийн багагүй хувийг эзлэж байгаа учир бид анхаарал хандуулж мэдээллийг байнга тодруулж байгаа ч одоо шууд ингэ тэг гэсэн чиг үүрэг бидэнд ирээгүй байна.

 

Сүлжээнд огт итгэдэггүй нэгнийг ч итгүүлэн соронздох арга нь улсад төлсөн татвар байсан гэдгийг хохирогчид онцолсон . Тус компани улсын төсөвт багагүй хэмжээний татвар төлсөн байдаг. Иргэдийн “Татварын цэнхэр дэвтэр”-т бичилт хийж, өсгөж авсан мөнгөнийх нь тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан нь олон хүнд итгэл төрүүлснийг нуух аргагүй. Тус компани богино хугацаанд ажиллахдаа Монгол Улсын татварын албанд 1,1 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Жи Таймын хувьд анхнаасаа ямар ч ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө байгаагүй бөгөөд гагцхүү монгол хүмүүсийн нэгийнх нь мөнгийг нөгөөд өгч байсныг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Тйимээс уг Жи тайм сүлжээнд хохирсон иргэдийг нэгдэж тэмцэл өрнүүлж Монгол улсын шүүх хяналтын байгууллагуудыг ямар нэгэн арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг шаардахад дуу хоолойгоо хүргэж тэмцэхийг хохирогчдийн төлөөллүүд хүссэн юм. Цаашид энэ байдал үргэлжилж дорвитой арга хэмжээ авахгүй бол ахмадууд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжин гэдгээ илэрхийллээ.                                                                                                                                                                                 

                           Б.Соёл-эрдэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Aimar ih hun hohirsn bhoo odoo tegd oldohuu

Zochinoo

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.