“ЭКО” НОЙЛ барих 300 сая төгрөг хаана явна вэ?

Хүний хэрэглээнйи юм бүхэн ухаалагжиж боловсронгуй болж буй өнөөгийн нийгэмд ганц зүйл хөгжөөгүй өнөөдрийг хүрсэн нь “Нүхэн нойл”юм Манай аймгийн нийт иргэдийн 65 хувь нь гэр хороололд амьдардаг. Өнгөрсөн 2015 онд хийсэн судалгаагаар ундны усанд хөрсний бохирдол нөлөөлсөн гэж гарч байсан. НҮХЭН НОЙЛ-ын асуудлыг өөрчлөх чиглэлээр 2019 оны төсөвт 300 сая төгрөг батлагдаж 300 ширхэг “ЭКО”нойлыг барьж байгуулахаар болсон. Хөрсний болон орчны бохирдол өндөр гарсан Булаг,Цагаанчулуут гэх 4 багийн айл өрхүүдэд “ЭКО НОЙЛ” барьж туршихаар ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл энэ ажил багуудад огт хийгдээгүй байна.Тус бүр нь 1 сая 300 мянган төгрөгны өртөгтэй “ЭКО НОЙЛ” 1 сая төгрөгыг төсвөөс санхүүжүүлж тухайн өрх айл ердөө 300 мянган төгрөг төлөөд худалдан авахаар төслийг санхүүжүүлсан байна. Баян-өндөр сум Аймгийн БОАЖГ-аас хамтран хэрэгжүүлэхээр дээрх ажлыг хариуцжээ. Дулаан орохтой зэрэгцэн эхлэх ёстой “ЭКО НОЙЛ” барих ажил багуудад өнөөдрийн байдлаар эхлээгүй байна. Наадмын дараа намар гэдэг урин дулааны цагтай зэрэгцэн ажил нь ид өрнөх ёстой “ЭКО НОЙЛ” барих ажлын 300 сая төгрөг хаана явна вэ?

Д.Болормаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

bas l neg darga ni idsen bhoo yun noil barih manatai yavaa bz

hiigeehche ajilaa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.