Тохижилт сайтай багаас,Хөгжил сайтай, хот уриан доор “БУЛАГ” багт жишиг гудамж хөтөлбөр эхэллээ.

43 жилийн түүхтэй Эрдэнэт хотын гэр хорооллын анхны баг гэгддэг Булаг баг нь 12 мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй 46 гудамжтай 950 өрхтэй 3700 гаруй хүн ам амьдардаг.Булаг багийн иргэдийн оролцоотойгоор “Тохижилт” сайтай багаас,”Хөгжил” сайтай, хот уриан доор “БУЛАГ” багт жишиг гудамж хөтөлбөр эхлүүлжээ.

Булаг багийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаяр: Баяр наадмын өмнө уг ажлыг өрнүүлж дуусгахаар багийнхаа иргэдийг уриалж хашаагаа жишиг болгохоор бид чармайж байна. Аливаа зүйлд жижиг гэлтгүй сэтгэл тавьж ажиллах юм бол байгаа газраа иргэд маань сэтгэл дүүрэн амьдрах б боломжтой.Хашаагаа будаад зогсохгүй цаашлаад бид гэр хорооллын айл өрхүүдэд тулгамддаг асуудлуудыг шийдэхээр төлөвлөж байна.Булаг багийн айл өрхүүдэд Нүхэн нойлын асуудал хурц байгаа энэ асуудалд мөн анхаарал тавьж эрүүл аюулгүй амьдрах боломжоор хангахын төлөө ажиллана.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус ажил хийгдэж байгаа бөгөөд хашаагаа будах будаг болон шохойгоор хангаж  өгсөнөөр иргэд өөрсдөө хашаагаа будаж тохижуулах юм байна. Нийт 705 хашааг жишиг гудамжны хүрээнд будаж засна. Энэ ажилд орон нутгийн төсвөөс 28,0 сая төгрөг зарцуулж байна. Нэг өрх айлд дунджаар 2-3 литр будаг 10-15 литр шохойг тухайн айлын хашааны талбайн хэмжээнээс шалтгаалж олгоно.Тохижилт сайтай багаас,Хөгжил сайтай, хот уриан доор “БУЛАГ” багт жишиг гудамж хөтөлбөрт Булаг багийн иргэд сэтгэл хангалуун хүлээж авч байна 

Ж.БААСАНЖАВ Булаг багийн иргэн: Манай баг насжилт ихтэй олон жил болж байгаа айлууд их бий Хашаагаа будах энэ ажилд манай гэр бүл нэгдсэн сайхан ажил санаачласанд баяртай байна. Монголчууд хэлдэг шүү дээ Өөдлөх айл үүднээсээ гэж булаг баг жишиг болчихвол аштай юу даа өнгө нэмээд сайхан байна.

О.ЦОГТБААТАР Булаг багийн иргэн: Хөгжил гэхээрээ л орон сууцны хороолол барих эсүүл зам тавих гэж ойлгодог буруу юм шиг гэр хорооллыг эхлээд сайхан хөгжүүлэх хэрэгтэй. Хүн амын хэдэн хувь нь энд амьдарч байгаа билээ.Булаг багийн иргэд бэлэн будаг шохойн байхад хашаагаа өөрсдийнхөө хүчээр будаад авчих нь зөв шүү ийм бэлэн сайхан зүйл гэж юу байхав дээ.Хувьдаа маш их дэмжиж байгаа Булаг баг жишиг болоод ирэхээр бусад нь бас дагаад хийх байлгүй дээ

Б.Соёл-эрдэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

ийм сайхан санаачлага гэр хороололд хэрэгжиж эхлэж байгааг мэдээд баярлаж байна. нээрээ л хамгийн анхны баг шүү дээ. санаачилсан хүмүүст нь баярлалаа.

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

будаг бол хѳгжил бишээ. халаалт, дэд бүтэц харин жинхэнэ хѳгжил байлаа

ёок

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Naad ongoo solioch ymar orshuulgiin gazar bishdee

Zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%