Үгэнд ордоггүй өргөтгөлүүдийг зөрчлийн тухай хуулиар албадан буулгана

Үгэнд ордоггүй хэдэн өргөтөлүүдээ хэрхэн шийдэх бэ?гэсэн олон жилийн асуултанд хариултын өгөхийн өмнө нөхцөл байдалд дүгнэлт хийх нь зөв болов уу? иргэд бизнэс эрхлэхийн тулд орон сууцны нэг давхарын барилгыг ашигладаг. Тйимээс иргэдийнхээ аргаа барсан энэ үйлдлийг хуулиар далайлган албадан нураах зориг зүрх аймгийн үе үеийн удирдлагуудад хүрээгүй юм.Ингэж явсаар өнөөдөр хотын бүх орон сууц өргөтөлтэй болж өргөжөөд байна. Хамгийн аюултай нь иргэдийн дур зоргоороо авирлаж барьсан өргөтөлүүд нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж эхэлсэн явдал. Орхон аймгийн хэмжээнд албан бус тоогоор 560 гаруй өргөтөл бий болж үүнээс аюултай нөхцөл үүссэн буюу албадан буулгахаас аргагүйд хүрсэн 25 өргөтөл байгааг судлан тогтоож зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж эхэлжээ.

Б.ГАНЗОРИГ: Аймгийн Хууль эрх зүйн газрын дарга  Засаг даргын захирамжаар бид ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Судалгаа хийсэн яаралтай албадан буулгах 25 өргөтгөл байна.Эдгээр өргөтгөлүүд бүгд инженерийн шугам сүлжээн дээр барьсан мөн халаалт дулаанд нөлөөсөн зэрэг ноцтой зөрчлүүд бий . Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэсэнтэй холбоотойгоор 2017 оны 7-р сарын 1 нээс хойш баригдсан өргөтгөлүүдэд зөрчлийн хэрэг нээж албадан буулгана. Өмнө нь буюу 2017 оны 7-р сарын 1 нээс урьд нь барьсан өргөтгөлүүд ч бас хуулийн зохицуулалт хийж албадан буулгах асуудал яригдаж байгаа.Энэ ажил 8 дугаар сар гэхэд бүрэн хийгдэж дуусна. Албадан буулгах ажлын зардлыг тухайн иргэн “ААН” байгууллагаас гаргуулна. Тиймээс хууль бус өргөтгөл барихаа зогсоох хэрэгтэйг анхааруулж байна.

 

Нийтийн эрх ашгийн төлөө бүгдийг нь албадан буулгах нь зөв гэж үзэх иргэд олон бий инженерийн шугам сүлжээ нь дээр баригдсан тодорхой тооны өргөтгөлүүдээс үүдэн тухайн орон сууцны айл өрхүүд халаалт дулаанаа авч чадахгүй түүнчлэн барилгын хийцэнд нөлөөлж суулт өгөх зэрэг олон зөрчлүүд бий болдог. Мөн орон сууцны айл өрхүүдийн нийтлэг гаргадаг өрөө тасалгааны өргөтөлийн зөрчлийг арилгуулах тал дээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах юм байна.

Д.Болормаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.