C°/C°
“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07-р сарын 08-ний өдрийн А/64 тоот тушаалаар Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан мөн“Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны эхний хагас жилийн байдлаар хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөг 102.8 хувиар биелүүлж, нийт 16.2 сая тонн хүдэр боловсруулжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 452.1 мян. тонноор илүү хүдэр боловсруулсан үзүүлэлт юм. 2019 оны эхний 6 сарын байдлаар зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-105 хувиар биелүүлж, 291.94 мян. тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байна. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг дагаад эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайн байна. Эхний хагас жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, төлөвлөгөөг 106.2 хувиар биелүүллээ. Үйлдвэрлэл, эдийн засгийн гол үзүүлэлт болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг 3 хувиар бууруулж ажиллалаа. Үүний үр дүнд 2019 оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.Энэ бүх амжилтыг үндэслэн Уурхайчиддаа урамшуулал олгохоор тушаал гаргасан байна.Урамшуулал нэг ажилтан тус бүр 500.000 мянган төгрөг байхаар тооцоолжээ. Баялаг бүтээгч Уурхайчиддаа Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Д.Болормаа






eeljin amraltaa avsan xund orooguishde ygad ylgavarlav
zochin
2023-01-04 13:30 | 43.231.113.120
тэтгэвэрийн настангууд хүн биш үү эрхэм захирлаа
зочин
2023-01-04 13:30 | 43.231.113.120
shn medee bnaa. gehdee uildvert ajilladggui olon myangan ailuud uildveriin ajilchidiin huld chiregdeed yumni uniin huurugdultiin zolios boldog shuu. yalanguyaa bayr yoslolooor uramshuulalaa zohitsuulahgui bol naimchid surgaar ni l uniin huurugdult usgedeg dee
irgen
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Уйлдвэрийн ахмадуудад олгох уу.
Зочин
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Уурхайн буян их шүү.Энэ их баялгийг бүтээлгэж монголыг тэжээж байгаа мянга мянган уурхайчид тэдний гэр бүл үйлдвэрийн удирдлагууд бүх ажиллагсад болон ар гэрийнхэнд нь баярын мэнд хүргэe.Сайхан наадацгаагаарай
Зочин
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Ахмадуудад бхгүй юу
зочин
2023-01-04 13:30 | 43.231.113.120
uildveriin dotood asuudaliig bitgii olon niitiin suljeend tavij baildaa!!! ene-iig chini oilgohgui humuus ih bii sh tee horoo idej baij l tolovlogoo bieluul baigaa ajilchid shuu dee.......busdiinhaa horiig hurgej amidraa boliildoo.....
bat
2023-01-04 13:30 | 43.231.113.120