Эрдэнэсийн өлгий Эрдэнэтийн баяр наадам эхэллээ.

Эрхэм Эрдэнэтчүүд та бүхэндээТулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр  наадмын мэнд  хүргэе

Энэ жилийн Эрдэнэтийн наадмын нээлтийг СТА найруулагч Д.Отгонбаатар найруулж зохион байгуулах салбар комиссоор ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс урлаг соёлын байгууллагууд сурагчдын төлөөлөл зэрэг 520 гаруй уран бүтээлч оролцон зохион байгууллаа. Цэргийн ёслолын жагсаалд 260 гаруй алба хаагч 14 эгнээнд жагсаж Монгол улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж наадамчин олноо цэнгүүллээ. Энэ үер Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор хурандаа Б.Сүхбаатар шагнагдаж энгэрээ мялаалаа. Энэ жилийн Эрдэнэтийн наадмын хүчит бөхийн барилдаанд 252 бөх барилдана. Аймаг орон нутгийн баяр наадам, Ардын хувьсгалын ойн наадамд тэгш тооны бөхчүүд барилдуулах журамтай бөгөөд энэ нь даваа бүрт бөх сондгойруулахгүй зохицуулга юм. Энэ жил Аймгийн арслан Аймгийн начин цолтонгууд зодоглож Улсын цолтой бөхчүүд Эрдэнэтийн наадамд барилдахгүй гэдгийг бөхийн салбар комисс онцолсон. Сурын талбайд урианхай сурын харваагаар Эрдэнэтийн наадам эхэллээ. Сур харваачдын 50 орчим хувийг  залуу харваачид эзлэж байгааг онцоллоо. Хангарьд хорооны 40 гаран харваачид Улсын наадамд цэц мэргэнээ сорихоор зорьжээ. Энэ жилийн сур харваанд 60 гаруй харваач оролцож байна. Ийнхүү нар хур, хүч бяр, оноо цэц, хурд шандас дагуулсан их баяр наадам эхлэж байна. Төрийн болон ТББ-ууд Нутгийн зөвлөлүүд өөр өөрсдийн гэсэн гэр барьж зочдоо хүлээн авч байв. Энэ жилийн Эрдэнэтийн наадмыг үзэхээр мөн гадны аялагчид цөөнгүй зочлон ирсэн нь харагдаж байлаа. Наадмын эргэн тойронд эмх цэгц хог хаягдлыг хариуцаж ХТГ-ын 120 гаруй алба хаагч нар төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр ажиллалаа.

Шандаст хурдан морьд төрийн сүлдэд эргэж

Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна

Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч

Ерөөл магтаал цуурайлж Монгол Наадам эхэллээ

Эрдэнэтчүүд та бүхэн сайхан наадаарай                                                                           Гэрэл зургийг Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.