Эрдэнэтийн наадмын түрүү бөхөөр О.Мөнх-эрдэнэ найм даван түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ.

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглолоо. Энэ жилийн наадмын бөхийн барилдаан маш онцлог боллоо гэдгийг бөх сонирхогчид онцолж байв.Учир нь Эрдэнэт хотоос төрсөн анхны Улсын харцага Ц.Саранцогт зодоглож 5-ын Даваанд хүүтэйгээ барилдсан бол Аймгийн засаг дарга асан Улсын начин С.Дангаасүрэн мөн энэ жилийн наадамд зодоглож хурсан олонд сонирхолтой барилдааныг үзүүллээ. Эрдэнэтийн наадмын энэ жилийн түрүүг  Архангай аймгийн Хайрхан сумын харъат Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ найм даван түрүүлж ,Аймгийн арслан болсон бол Аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэлээ.

 

Д.Болормаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.