Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт хэрэгжиж байгаа олон жил дуншсан 315 айлын орон сууцны 2 барилга гацаанаас гарах таатай мэдээг өнгөрсөн 6-р сард хуралдсан ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэр батлаж өгсөн. Түрээсийн орон сууцны журмыг аймаг орон нутаг бие даан гаргах эрхийг ЗГ-аас олгосон тэгвэл тус түрээсийн орон сууцны журам хэрхэн батлагдах хэзээ барилга бүрэн ашиглалтанд орох талаар Аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаас тодрууллаа

 Түрээсийн орон сууцны журам боловсруулагдсан уу? Барилга хэзээ бүрэн ашиглалтанд орох вэ?

     Манай    аймагт баригдаж байгаа 315 айлын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотоос Барилга захиалагчын хяналтыг     Барилгын хөгжлийн төвөөс хийдэг. Өнгөрсөн сард тус төвөөс тухайн барилгад хяналтын баг ажиллаад буцсан энэ үер бид орон сууцны барилгын ажил ямар шатанд явааг хамт явж танилцсан.Техникийн урьдчилсан комисс 8-р сарын 15 нд ажиллахаар тохирсон байгаа. Техникийн комисс ажиллаж тодорхой үүрэг даалгавр өгөх ёстой. Үүний дараа улсын комисс ажилладаг журамтай.Биднийг барилгын ажилтай танилцах үер барилга бүрэн дуусаагүй байгаа нь  харагдсан дотоод заслууд дутуу явагдаж байсан.

Ер нь бол бүрэн хэмжээнд дуусах болоогүй. Энд нэг зүйлийг онцолж тайлбарлах хэрэгтэй байх 315 айлын 2 барилга л үндсэндээ босч байгаа барилгыг дагаад гадна тохижилт гэж чухал асуудал бий адаглаад барилга довжоотой байх ёстой явган зам, тоглоомын талбай, автомашины зогсоол, ногоон байгууламж гэх мэт  гэтэл энэ бүхнийг анх зураг төсөвтөө огт суулгаагүй барьчихсан. Үүнээс болж дахин санхүүжилт босгох хэрэгтэй болж байна.Хөгжлийн банкнаас 315 айлын дээрх 2 барилгыг барихад 18,4 тэрбум төгрөг зарцуулсан одоо нэмэлтээр 800 гаруй сая төгрөгөөр гаднах тохижилтыг хийхээр болж байна. Энэ ахиад л өр болж ирнэ шүү дээ Хөгжлийн банкинд дээрх 18,4 тэрбум төгрөгийг бид төлөх ёстой 5 жилийн хугацаатай. Орон нутагт түрээсийн орон сууцыг шилжүүлэхдээ дээрх өртэй нь хамт өгч байгаа гэсэн үг. Тиймээс бид журмыг хэрхэн батлах талаар судалгаа хийж байна. Аймгийн өмчийн алба журмыг боловсруулах ажлыг хариуцаж байна. Нийслэлд журам батласан уг журмыг мөн орон нутагт уялдуулах талаар бид судалгаа хийж байгаа.

Гадна тохижилтын ажлын санхүүжилт дутуу хөрөнгө шийдэгдлээ гэхэд ажил нь хэзээ дуусах вэ?

Бид хэлж мэдэхгүй гүйцэтгэгч компани Хөгжлийн банкинд хүсэлтээ өгөөд асуудал шийдэгдэж яваа энэ бас л өр болж ирнэ шүү дээ бид хамгийн гол нь чанартай барилга хүлээж авах ёстой. Тиймээс гадна тохижилт бүрэн дуусч байж барилгыг хүлээж авч иргэдийг оруулна. Одоогоор үнэхээр яг хэзээ бүрэн дуусах эсэхийг шууд хэлж болж чадахгүй. Барилга дуусахаас өмнө бид журамаа боловсруулж Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж байж батлуулна. Нэг ёсондоо аймаг өөрөө бодлогоо тодорхойлоогүй байна.

Түрээсийн орон сууц хүлээсэн иргэд олон байгаа хичнээн иргэний өргөдөл хүлээн авсан бэ?

Нэг цонхны үйлчилгээ гэж бий иргэд ямар ч асуудлаар хандаж болдог энэ цонхоор дамжуулан 2500 гаруй иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ буюу өргөдөлөө өгсөн байгаа.Журам боловсруулагдах явцад багц болгож хуваариалах байх Нийслэлд гарсан журамаас бид судалж байна. Худалдах журам, Түрээслэх, Дахин төлөвлөлт хийх гэсэн багцууд бий 18,4 тэрбум төгрөгний өртэй нь орон нутагт ирж байгаа 315 айлын орон сууц нэг талдаа орон нутгийн төсөвт том дарамт үүсгэнэ 5 жилд энэ дүнг хуваахад жилдээ дор хаяж 3-4 тэрбум төгрөг төлж таарах байх. Хамгийн гол нь эхлээд бид барилгаа бүрэн хүлээж авах нь чухал асуудал болоод байна.

Ярилцсан: Erdenetlife.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 5

  • Шинэ мэдээ