1-р сургуулийн өргөтгөл энэ хичээлийн жилд ашиглалтанд орох уу?

920 сурагчийг хүлээн авах хүчин чадалтай 3 давхар шинэ сургуулийн барилгын ажил өнгөрөгч 2018 онд эхлэсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 1-р сургуулийн хичээлийн 2-р байр 4,3 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй.

Тус сургуулийн барилгын гүйцэтгэгчээр“Немон констракшн” ХХК шалгарсан. Одоогоор барилга гадна засал болон дотор заслын ажлууд хийгдэж байгаа бөгөөд  хичээлийн шинэ жилийн өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа ч бүрэн дуусах хараахан болоогүй байгаа аж. Хичээлийн 2-р байр нь 920 сурагчийг хүлээн авах хүчин чадалтай. Спорт болон урлагын орчин үеийн стандарт хангасан заалуудтай. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа хийх орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой.  1-р сургуулийн бага ангиуд 12-р бага сургуулийн хичээлийн байранд үйл ажиллагаа явуулдаг  байсан юм. Тус хичээлийн байр ашиглалтанд орсноор 1-р сургуулийн бага сургуулиас тодруулбал 12 бага сургуулийн  1-6 ангийн 22 бүлэг шинэ хичээлийн байранд шилжин ирнэ. Ингэсэнээр 12-р бага сургуулийн барилга өмчийн албанд очиж цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломж бүрдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.