БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЛАА.

“Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд багийн ажлыг эрчимжүүлэх, ажиллах орчноо сайжруулахад иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор АЗДТГ-аас баг ААНБ, өрхийг шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа.

Уралдааныг Баг, Төрийн байгууллага, Аж ахуйн нэгж, Өрх, иргэн зэрэг 5 чиглэл тус бүрт 3 байр шалгаруулж дүгнэнэ. Чиглэл тус бүрт тэргүүн байр эзэлбэл 300 мянган төгрөг, 2-р байранд орвол 250 мянган төгрөг, 3-р байрыг эзэлбэл 200 мянган төгрөгөөр тус тус урамшуулах юм.

 

Шалгаруулалтыг зохион байгуулахдаа чиглэл тус бүрт тавигдах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх юм. Болзолт уралдаанд оролцох баг, албан байгууллага, ААНБ, иргэдийн материалыг энэ оны 10-р сарын 25 хүртэл хүлээн авч 11-р сард шалгаруулалтыг зохион байгуулах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.