УТСАА ЦЭНЭГЛЭЖ БАЙГААД ЦАХИЛГААНД ЦОХИУЛАН НАС БАРЖЭЭ

Тайландын Чонбури мужид амьдардаг 21-н настай залуу ухаалаг утсаа орондоо цэнэглэн унтаж байгаад цахилгаанд цохиулан нас барсан хэрэг гарсан тухай "Daily Mail" сонин мэдээлсэн байна.

Арона Йотия гэгч залууг долоодугаар сарын 14-нд нас барсан байхыг нь гэрийнхэн нь олжээ. Гэр бүлийн оройн хоолонд ирэхгүй байсанд түгшсэн ах нь гэрт очиход хаалгаа онгойлгоогүй байна. Иймд цонхыг нь эвдэн ороход Арона нь орондоо утсаа цэнэглээд чихэндээ чихэвч хийсэн, нүүр ба гар нь түлэгдсэн шархтай, утас байрлаж байсан цавины орчим цус гарсан байдалтай нас барсан байж. Цагдаа нар дуудлагын дагуу ирээд үзлэг хийхэд цогцосноос хүч хэрэглэсэн гэх ямар нэг улс мөр илрүүлээгүй байна. Тиймээс унтаж байхад нь цэнэглээстэй утсанд богино холбоос үүссэний улмаас цахилгаан гүйдэлд цохиулан нас барсан гэсэн дүгнэлт хийсэн аж. Үүнээс өмнө Тайландын Накхонратчасима мужид өөр нэгэн эрэгтэйг орондоо хэвтэх зуураа утсаа цэнэглэж байтал гэнэт богино холбоос үүсч аминд нь хүрсэн хэрэг бас гарч байсан аж. Зуны халуунд утсаа олон цагаар оролдох хэт халуун үед утсаа цэнэглэхдээ  оролдох нь аюултай болохыг  эмч мэргэжилтэнгүүд анхааруулсаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.