БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг ирэх сарын 5-нд цахимаар бүртгэх юм байна. Та цахим бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой юм. Систем 2019 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 8:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдана.

Бүртгүүлэх явц:

  1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг анхаарна уу.
  2. Гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.
  3. Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.
  4. Системд бүртгүүлэх загвар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
  5. Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу.
  6. Та бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН 6 ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЦАХИМААР БҮРТГЭГДЭЖ ДУГААР АВСАН ИРГЭДИЙГ 2019 ОНЫ 8 ДУГААР САРЫН 6, 7-НЫ ӨДРҮҮДЭД 8;00-12;00, 13;00-17;00 ЦАГИЙН ХООРОНД БҮРТГЭНЭ.

  1. Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирнэ.
  2. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ.

А. Иргэний үнэмлэх ба хуулбарын хамт /үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэнэ/

Б. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй байх/

В. Бүртгэлийн хураамж 24 ам доллар Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

а.18-аас 39 настай байх (1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 06- ны өдрийн хооронд төрсөн байх)

б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

г. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш ажиллаагүй байх

Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 202 тоот Холбогдох утасны дугаар: 70109008, 70002274

Эх сурвалж: news.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 1

  • Шинэ мэдээ