Эрдэнэт Улаанбаатарыг холбосон 270 км хурдны авто зам тавигдана

                  “Шин Тай” группын төлөөлөл Эрдэнэт хотод ирж ажиллах тухай уншигч танд өмнө мэдээллэж байсан. Тэгвэл тус группын удирдлагууд Эрдэнэт хотод 7 сарын 24 – 26 -ны хооронд ажиллаа. Ирсэн зорилго нь Улаанбаатар Эрдэнэтийг шууд холбосон 270 км хурдны авто замын төсөл, мөн Наадмын талбайд сүндэрлэх спортын битүү цэнгэлдэх ордон барих төсөлд хамтран ажиллах боломжыг судаллаа. Уг төслийг “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”- ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Эрдэнэт хотод хөрөнгө оруулах хамтран ажиллах саналыг тавьсанаар ийнхүү Шин Тай группын төлөөлөл Эрдэнэт хотод ирж ажиллав. “Шин Тай” групп нь Өвөр Монголын Ордос хотын бүтээн байгуулалтын 80 хувийг дангаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 40 мянган хүний дөрвөн том цэнгэлдэх хүрээлэнг барьсан туршлагатай групп юм. Энэ удаад хийх төслийн эрх зүйн орчин, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдвэл уг төслүүд ажил хэрэг болоход тун ойрхон байна. Хэрвээ Улаанбаатар Эрдэнэтийг холбосон 270 км хурдны авто зам тавигдвал 50 – 60 км тутамд 150 – 200 мянган хүн амтай 3-4 шинэ суурин байгуулагдах юм. Зам дагаад хөгжил гэдэгчлэн Улаанбаатарыг зорих их нүүдлийг саармагжуулах, хүн амьдрах шинэ сонголтыг бий болгох юм. Эрдэнэт хот, залуусын хот, спортын хот гэж яригддаг. Тиймээс спортын өвлийн болон зуны битүү цэнгэлдэх хүрээлэнгийн аль нэг нь баригдсанаар улирлаас шалтгаалахгүйгээр бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх боломжыг тамирчдад олгох юм. Үүнд хөнгөн атлетикийн бүхий л төрөл , дугуйн спорт, уран гулгалт, хоккей, тэшүүрийн спорт гэх мэтчилэн маш олон спортын төрлүүдээр тамирчдыг бэлтгэх, хөгжүүлэх боломжтой болно гэсэн үг. Ирээдүйн олимпын аварга Эрдэнэтээс төрөх баярт цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн олон улсын томоохон тэмцээн уралдаан Эрдэнэт хотод зохион байгуулагдаж, жуулчдыг татах олон боломжууд Эрдэнэтийн иргэдэд ирэх юм. Энэ мэтчилэн Эрдэнэт хотын хөгжил рүү чиглэсэн олон төслүүд биеллээ олж, бүтэхгүй мэт яригддаг энэ ажлууд удахгүй сүндэрлэж үр шимийг нь хүртэх цаг айсуй. “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр үргэлжилж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.