“Монголын зэс” корпорацийн хамт олон Эрдэнэт хотын 1500 гаруй сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ

  Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр анги танхимаа санасан сурагчид шавь нараа санан үгүйлсэн багш нарын баяр хөөр инээд баяслаар цалгиллаа.

Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөдөг эрдмийн баярыг угтан “Монголын зэс” корпорацийн хамт олон Эрдэнэтийн хүүхэд багачуудад хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэг болгон гардуулан өглөө.
 

  “Монголын зэс” корпорацийн ах эгч нараас нь Эрдэнэт хотын 1500 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл  бэлэг болгон гардуулахын зэрэгцээ  шинэ хичээлийн жилд нь сурлагын өндөр амжилт хүслээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Монголын зэс” корпораци 3 дахь жилдээ ийнхүү Эрдэнэтийн хүүхэд багачуудын Эрдмийн баярыг хуваалцаж байгаа бөгөөд шинэ жилийн баяр, Сар шинийн баяр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг уламжлалт баяруудад тус ажлыг зохион байгуулж ирсэн билээ.  "Монголын зэс" корпорацийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд гэхээсээ илүүтэй  Эрдэнэтийн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан бага ч гэсэн ажлыг зохион байгуулах хүсэлтэй явдгаа  илэрхийлсэн юм. Эрдэнэт хотод өнгөрсөн онд 300 метр урттай, гэрэлт гудамжийг “Монголын Зэс” корпораци өөрийн хөрөнгөөр байгуулж , Орхон аймгийн алслагдсан сумдуудын 2000 гаруй хүүхдэд жил бүр шинэ жилийн баяраар бэлэг, мэндчилгээ хүргэж өгдөг билээ. Мөн саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж байшингийнх нь өргөтгөлийн ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлж , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцдог өмнөд Азийн тэмцээний зардлыг гаргаж дэмжсэн бөгөөд Эрдэнэтийн 300 гаруй хүүхдийг Байгаль далай дээр Олон улсын зусланд амраасан зэрэг хүүхэд багачуудад чиглэн хийсэн ажлууд тэдэнд цөөнгүй бий.

Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.