Эцэг эхчүүд интернет орчинг ашиглан цэцэрлэгийн үйл ажиллагааг гар утсаараа хянах боломжтой боллоо

          Та хүүхэдтэй юу? Бяцхан үр чинь цэцэрлэгтээ өдрийг хэрхэн яаж өнгөрөөдөг талаар мэдмээр л байгаа биз дээ. Багш нар нь хүүхэдтэй яаж харьцаж байна, ямар хоол идэж байна, Хичээл хүмүүжлийн ажил хэрхэн өрнөж байгаа талаар эцэг эх бүр мэдэхийг хүснэ. Хүүхдийн хүн болж төлөвших эхний гэр бол цэцэрлэг. Хүмүүжлийн гэрт өдөр хэрхэн өнгөрдөг талаар мэдэж байх нь чухал юм. Таны бидний бяцхан үрсүүд өсч торниж буй цэцэрлэгийн орчныг дэргэдээсээ харах хянах боломжтой болжээ. Орхон аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжсэн сургуулийн өмнөх боловсролын орчныг сайжруулах зорилгоор хийгдсэн цэцэрлэгүүдийг камержуулах ажлыг шинэ хичээлийн жилийн өмнө хүлээлгэн өгчээ. Цэцэрлэгийн багш нар хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал сүүлийн жилүүдэд газар авч байгааг шүүмжлэх иргэд олон бий. Орхон аймагт хотын төвийн 8 цэцэрлэгийг бүрэн камержуулж өгсөнөөр 20 гаран төрийн өмчит цэцэрлэг камержуулалтай боллоо. Үлдсэн цэцэрлэгүүдийг ирэх жилд камержуулахаар төлөвлөсөн байна. Цэцэрлэгүүд бүрэн камержиж, эцэг эхчүүд ухаалаг гар утас болон компьютер ашиглан хянах боломжтой болж байгаа нь энэ ажлын том давуу тал юм.

ЕБС-ийн өмнөх насны боловсролын байгууллага болох цэцэрлэгийг камержуулах нь багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа аж. Хүүхэд, эцэг эхчүүд багш гэсэн гурвалсан холбоог бататгах, итгэлцлийг бий болгох нөгөөтэйгүүр өмнө нь багш нар ямар орчинд хэрхэн ажилладаг, хүүхдүүд чинь ямар орчинд өсч хүмүүжиж байна, таны хүүхэд юу сурч мэдэж байгаа юм бэ? гэдгийг аман ярианаас мэдээлэл авдаг байсан бол бүхэл өдрийн турш өрнөж байгаа үйл явцыг цэцэрлэгийн анги танхим бүрийн камерын тусламжтайгаар харах боломжтой боллоо. Камерын онцлог нь өндөр хурдны апп камер, санах ойтой энэ утгаараа олон хоногийн бичлэгийг хадгалах горимтой юм байна. Улсын тэргүүний 15-р цэцэрлэг нь бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн 12 бүлэгтэй. Заал, гал тогоо нийлээд 16 танхимтай. Үүнээс гадна цэцэрлэгийн гаднах орчныг бүрэн камержуулсан байна

                            

Л.Гэлэгмаа Улсын тэргүүний 15-р дугаар цэцэрлэгийн эрхлэгч: - Манай цэцэрлэг 12 анги бүлэгтэй бүгдээрээ бүрэн камертай болсон.Цэцэрлэгийн гаднах орчныг бас камержуулсан энэ нь эцэг эхчүүд багш нарын хувьд итгэлцэл бас багшийн хөдөлмөрийг үнэлэх хүүхэд цэцэрлэг дээрээ юу хийж байгааг харах боломжтой болж байгаа нь туйлын сайшаалтай. Интернет орчныг цэцэрлэг дээрээ сайн хангаад өгвөл эцэг эхчүүд гар утсаараа бүх анги танхим харах боломжтой болох юм.

Д. Хандаа Улсын тэргүүний 15-р дугаар цэцэрлэгийн багш: -  Тун сайхан ажил хийж өглөө. Багш нар бид нар их баяртай байгаа ээж аав нар хүүхдээ харах хянах боломжтой боллоо шүү дээ. Багш хэрхэн хүүхдүүдтэй харьцаж байгааг шууд үздэг хардаг болж байгаан бидний ажилд их нөлөөтэй хардаж сэрдэх юмгүй.  Манай цэцэрлэг бас энэ жил дээвэрт  засвар хийсэн хүүхдүүд сурч боловсрох орчныг сайн хангаж өгч байгаад Аймгийн удирдлагуудад баярлалаа.

 

Хүүхдүүдээ ямар орчинд яаж өсч торниж буйг ухаалаг гар утсаар хянах боломжийг эцэг эхчүүдэд бүрдүүлж өгснөөрөө давуу талтай тус ажлыг энэ хичээлийн жилд 8 цэцэрлэгт бүрдүүлж өгсөн байна. Орон нутгийн хөрөнгөөр 20 орчим цэцэрлэг ийнхүү аймгийн хэмжээнд  бүрэн камержуулагдсан  бол ирэх жилүүдэд үлдсэн төрийн өмчит цэцэрлэгүүдэд камержуулалт хийгдэх юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.