Д.Бүүвэйбаатар:Зарим орон сууцны хорооллуудад халаалт доголдох магадлалтай

    Энэ өвөл зарим нэг микрийн байрны халаалт, дулаан тодорхой хэмжээнд доголдох магадлал өндөр байгааг  учирлалаа.  Энэ онд  аймаг, орон нутгаас өч төчнөөн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байрны оршин суугчдын ая тухтай өвөлжих нөхцлийг хангах зорилгоор ажил хийж байгаа ч ирэх өвлийн хувьд хүндрэл учирч болзошгүй зарим байр байгааг “Эрдэнэт ус ДТС” ОНӨҮГ-ын захирал Д.Бүүвэйбаатар хэллээ.Тухайлбал энэ өвөл 1-р микрийн 12, 13 дугаар байрны халаалт доголдоно гэнэ. Яагаад гэвэл энэ жил тэр байрнуудыг засах хөрөнгө мөнгө суугдаагүй учраас засагдаагүй.Өмнө нь  нэгдүгээр микрийн байрнууд халаалт тааруу байсан бол ерөнхийдөө хэвийн болсон гэв. Мөн 6-р микрийнхэн хүндрэлтэй өвөлжих магадлалтайг тайлбарлалаа.

Яагаад гэвэл тус 6-р микрийн халаалтын хэрэгсэл нь амархан бөглөрдөг, муу халдаг, талбайгаа бага халаадаг халаагчтай. Үүнийг солих солихгүй асуудал нь тухайн иргэдийн асуудал болсон.Оршин суугчдийн шийдвэрлэх эсэхэд СӨХ-төйгөө зөвшилцөх шаардлагатай гэсэн юм. Халаалтын горим температур асуудал жил бүр яригддаг .Дулааны станцын зүгээс өндөр температураар Эрдэнэтийн иргэдийг  халаагаад сургачихсан. Тэрнээс үүдэлтэй халаалтын асуудал ч байгаа гэв. Айл өрхүүд гаднаасаа дулаан алддаг өргөтгөл хийсэн байрнууд орцны хаалга зэргээс шалтгаалж халаалт алдагдах талтай. Иймээс оршин суугчид өөрсдийн өмчлөлийн байр орон сууцандаа өвөлжилтийн бэлтгэл хангах хэрэгтэйг сануулав. энэ өвөл 1-р микрийн 12,13 байрууд  халаалт алдагдалтай байх бөгөөд мөн 6-р микрийн байрууд тааруу халаалттай  өвөлжинө.

Халаалтын бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны байруудын узель сөхөлтийн төлөвлөгөөг батлан сопло, шайбны сөхөлтийн ажил хийгдсэн, схем өөрчилсөн сунгаж халаах хэрэгсэл татсан нийт 300 айл өрхүүдэд нэг бүрчлэн шалгаж ажилласан байна. Мөн айл өрхөд халаах хэрэгсэлээ солих угаалгах талаар зөвлөмж зөвөлгөө хүргүүлжээ.Цаашид халаалт олгож эхлэх үед оршин суугчдийн зүгээс ирэх санал хүсэлтийг авч шуурхай шийдвэрлэж ажиллана гэв.

 “Эрдэнэт ус ДТС” ОНӨҮГ-ын захирал Д.Бүүвэйбаатар:   Жил бүр хөрөнгө мөнгийг нь суулгаж засварлаад байвал нэг их удалгүй хотоороо дулаан өвөлжих боломж бүрдэнэ. Зарим нэг тохиолдолд  иргэд буюу хэрэглэгчид оршин суугаа байрныхаа халаалтын хэмийг хэд байх ёстой, норм стандарт зэрэг нь ямар байдгийг тэр бүр мэддэггүй.Оршин суугч буюу хэрэглэгчдэд хандаж хэлэхэд өрөөнийх нь хэм +20 байхад ч хүйтэн байна гэдэг энэ бол стандарт айл өрхөд өгөх ёстой дулаан шүү гэдгийг хэлмээр байна. Дулаан түгээгч байгууллагын зүгээс энэ өвлийн хувьд гадны орчны температураас шалтгаалан нийлүүлэлтийг горимоо тохируулах тухай ярьж байна. Таны өрөөний хэм өвлийн хүйтэн өдөр +18-ыг зааж байвал дулаан олголт хэвийн хэмжээнд байна гэж үзнэ.Ер нь бид дамжуулагч байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ зуны хувьд бид хэд хэдэн газар засвар шинэчлэлтийн ажлыг хийсэн. Жил бүр засвар хийдэг ер нь 40 гаран жилийн насжилттай инженерийн шугам сүлжээгээ бүрэн шинэчлэж байж бид цэгцэрнэ гэдгийг иргэд оршин суугчид ойлгох хэрэгтэй.

Д.Болормаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

44 жил бишүү эрдэнэт хот үүсээд

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

teged mungu nemj bga ge bzde halahgui bairnuud dulaani mungu yahin dutuu ugch bolohinmu

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%